Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Ашигт малтмалын салбараас улсын төсөвт 1.5 орчим их наяд төгрөг төвлөрүүлэв

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны эхний таван сарын байдлаар 6.51 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 661.3 тэрбум төгрөг буюу 11.3%-иар өсөв. Үүнд Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 1.46 тэрбум төгрөгтэй тэнцсэн байна. Тодруулбал эрдэс баялгийн салбарын орлого төвлөрүүлэлт улсын нийт төсвийн орлогын 22.5%-ийг бүрдүүлсэн байна.

Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулбал,

-Уул уурхай, олборлох 1,432.4 тэрбум төгрөг буюу 22.0%,

-Газрын тос 1.8 тэрбум төгрөг буюу 0.03%,

-Тусгай зөвшөөрлийн төлбөр 12.5 тэрбум төгрөг буюу 0.2%,

-Бусад орлого 17.2 тэрбум төгрөг буюу 0.3%

Нүүрсний экспортоос улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 35%-иар дээшилжээ

Уул уурхай, олборлох салбараас 2022 оны эхний таван сарын байдлаар улсын төсөвт 1.43 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 608.2 тэрбум төгрөг буюу 29.8%-иар буурсан байна.

Үүнд:

-Зэс 745.2 тэрбум төгрөг,

-Нүүрс 503.9 тэрбум төгрөг,

-Алт 84.8 тэрбум төгрөг,

-Цайр 43.3 тэрбум төгрөг,

-Төмөр 20.7 тэрбум төгрөг,

-Хайлуур жонш 8.4 тэрбум төгрөг,

-Бусад ашигт малтмал 26.1 тэрбум төгрөгийг тус тус эзлэв.

Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Үүнд:

-Нүүрс 130.5 (35.0%) тэрбум төгрөг,

-Алт 11.8 (16.2%) тэрбум төгрөг,

-Цайр 4.3 (11.0%) тэрбум төгрөг,

-Бусад 10.3 (64.9%) тэрбум төгрөгөөр тус тус өсөв.

Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарлаа.

Үүнд:

-Зэс 696.8 (48.3%) тэрбум төгрөг,

-Төмөр 36.7 (64.0%) тэрбум төгрөг,

-Хайлуур жонш 31.6 (79.0%) тэрбум төгрөгөөр тус тус буурав.

 

 

Эх сурвалж: УУХҮЯ