Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

"Оюутолгой"-н Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзав. Хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер Байгалийн ухаан, байгаль орчны менежментийн мэргэжилтэй бөгөөд Өмнөд Африкийн усны менежментийн газраас ажлын гараагаа эхэлжээ. Тэрбээр Иохансбург хот орчмын алт, нүүрсний уурхайг хариуцаж, мөн "Англо-Американ", "Рио Тинто" зэрэг компанид уул уурхайн үйл ажиллагаа, гангийн үйлдвэрлэлийн чиглэлээр нийт 24 жилийн турш ажилласан туршлагатай гэдгээ уулзалтын эхэнд танилцуулсан. Түүнчлэн Тогтвортой хөгжил, байгаль орчны асуудлаар мэргэшсэн учир Оюутолгой төсөлд мэргэжлийн ур чадвар, туршлагыг нэвтрүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа онцолсон юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хатагтай Дэйрдрэд “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсонд баяр хүргээд “Монгол Улсын төсвийн орлогын 1/4 хувийг, экспортын 90 гаруй хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг бөгөөд манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний нэг нь зэсийн баяжмалын экспорт байдаг. Та бидний хамтран гүйцэтгэх чухал ажил бол Оюутолгойн далд уурхайн тогтвортой үйлдвэрлэл, ил уурхайн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах явдал юм. Таны хувьд усны менежментийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай учир усны нөөц багатай, говийн эмзэг экологийн бүсэд байрладаг Оюутолгой төсөлд чухал ач холбогдол өгч, орон нутгийн иргэдтэй харилцах харилцааг сайжруулах зэрэгт хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Дэлхий дахин ногоон эрчим хүч, цахилгаан автомашины үйлдвэрлэлд анхаарал хандуулж буй энэ үед ашигт малтмалын эрэлт, хэрэгцээ өсөх нь тодорхой болж байна. Ялангуяа зэсийн хэрэглээ 2050 он гэхэд 2-3 дахин нэмэгдэж, чухал ашигт малтмалын эрэлт өсөх хандлага бий. Харин нүүрсний хэрэглээ буурах төлөвтэй учир монголчууд дэлхийн уул уурхайн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах зайлшгүй шаардлага үүсэж байгааг хөндөөд Оюутолгой ордын хувьд тогтоогдсон нөөцийг бүрэн гүйцэт ашиглах нь Монгол Улсын хувьд чухал гэдгийг Г.Ёндон сайд тодотгов. Мөн УУХҮЯ-наас боловсруулж буй “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглалын асуудлыг тусгаж, энэ хүрээнд техникийн ажлын хэсгийг байгуулсан. Ингэснээр зарим ойлголтын зөрүүг арилгаж, ойлголцолд хүрэхэд ихээхэн тустай байгаа бөгөөд энэ чиглэлд "Рио Тинто" компани хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд өнгөрсөн 7 хоногт Австрали Улсын Брисбани хотод төвтэй далд уурхайн судалгааны төвийн төлөөлөлтэй уулзсан талаараа дурдав.

Уулзалтын төгсгөлд хатагтай Дэйрдрэ “Ордын нөөцийг бүрэн ашиглахын тулд бидний зүгээс чадах бүхнээ хийж, байгаль орчин, орон нутгийн тогтвортой хөгжлийг бий болгохын төлөө хичээн ажиллана. Цаашид бүрэн итгэлцэлд тулгуурласан түншлэлийг бэхжүүлж, Техникийн ажлын хэсгээр дамжуулан мэдээлэл солилцох, мэдээлэл хуваалцах үйл явцыг аль болох үр ашигтай байлгах чиглэлээр анхаарч ажиллах болно” хэмээсэн юм.

 

 

Эх сурвалж: УУХҮЯ

Сэтгэгдэл (1)

  • DR ADITYA (129.205.124.228)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2022 оны 10 сарын 18 | Хариулах