Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

“Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүд” хэлэлцүүлэг боллоо 

Гуравдугаар сарын 17

“Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ  “100 жил 100 эмэгтэй” эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн сүлжээ үдэшлэг, хэлэлцүүлгийг “Шангрила” зочид буудалд зохион байгуулав. 

Хэлэлцүүлгийг УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал нээж хэлсэн үгэндээ геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт Жендэрийн талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2019 онд батлан амжилттай хэрэгжиж байгааг дурдаад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан квотод хүргэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байгааг онцолсон юм. Мөн Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катерин  Ивкоф “Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн талаар хийж байгаа бидний үйл ажиллагаа үр дүнтэй байгаад сэтгэл өндөр байна” хэмээн зочдод хандан хэллээ. Хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газар, агентлаг болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.

 

Гэрэл зургийг Б.Рэнцэндорж