Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Эдийн засаг

Газрын тосны экспорт он гарсаар 16%-иар өсөв


Арванхоёрдугаар сарын 3-9-ний өдрүүдэд нийт 1146 автомашин, 350 вагон буюу 152.2 мянган тонн нүүрс, 24 автомашин зэсийн баяжмал, 44 автомашин буюу 4.5 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолсон тухай салбарын яам мэдээллээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 9-ний өдрийн байдлаар 20.08 тн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 5.4%-иар буурчээ. Харин өнгөрсөн хугацаанд 1.22 сая тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 3.5%-иар буурсан үзүүлэлттэй байна. Мөн он гарсаар 20.7 сая тонн нүүрс олборлож, 15.5 сая тонныг экспортлов (12.09-ний байдлаар).

Он гарсаар энэ сарын 8-ны байдлаар 4.65 сая баррель газрын тос олборлож, 4.09 сая баррелийг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 565.1 мянган баррель буюу 16%-ийн өсөлттэй байна.

Улсын хэмжээнд энэ сарын 6-ны өдрийн байдлаар нийт 113.2 мянган тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 7.26 мянган тонн, АИ-92 автобензин 46.2 мянган тонн, дизель түлш 53.6 мянган тонн байна. Улсын хэмжээнд АИ-92 /95,98/ автобензиний 39 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 54.1 мянган тонн буюу 25 хоногийн нөөцтэй байна.

 

Эх сурвалж: УУХҮЯам