Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“China Evergrande”-ийн мэдэгдэл төмрийн хүдрийн ханш өсөхөд нөлөөлөв

Дэлхий дахины анхаарлын төвд буй Хятадын үл хөдлөх хөрөнгийн “China Evergrande” групп нь хувьцаа эзэмшигчтэй тохиролцоонд хүрсэн талаар (2021.09.23) мэдэгдсэнээр төмрийн хүдрийн ханш ялимгүй өсөхөд нөлөөллөө. Өчигдрийн байдлаар, Даляны түүхий эдийн бирж дээр тонн тутамдаа төмрийн хүдрийн ханш 120 орчим ам.доллар байна.

Хятадын үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь том компани дампуурах тухай мэдээлэлтэй холбоотой даваа гаригт (2021.09.20) төмрийн хүдрийн ханш 100 ам.доллараас доош орж буурсан юм. Өнгөрсөн тавдугаар сард 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 218.38 ам.доллар хүрч түүхэн дээд амжилт тогтоосон билээ.

“Evergrande”-ийн нөхцөл байдлыг АНУ-ын “Lehman Brothers”-ийн дампууралтай адилтган дэлхийн хэвлэлүүд бичиж байна. Хонконгийн хөрөнгийн бирж дээр “Evergrande”-ийн компанийн хувьцааны 82%-иар буурчээ. Тус компанийн нийт өрийн хэмжээ ойролцоогоор 304 тэрбум ам.доллар болж хуримтлагдсанаар дампуурлын ирмэгт хүрээд байгаа юм. 2025 он гэхэд өрийг дуусгана хэмээн “Evergrande” зарласны дараа хувьцааны ханш 30%-иар өссөн байна.  

Э.Од