Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Дэлхийн хэмжээнд 1.32 тэрбум тонн ган үйлдвэрлэжээ

“Worldsteel”-ийн мэдээллээр, оны эхний найман сард дэлхийн хэмжээнд нэг тэрбум 321 сая тонн ган үйлдвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй (нэг тэрбум 195 сая тонн) харьцуулахад 10.62%-иар нэмэгдсэн байна. 

Мөн хугацаанд 733.02 сая тонн (5.28%-ийн өсөлт)ган үйлдвэрлэсэн хэмжээгээр БНХАУ тэргүүлж буй. Тус улс нь дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 55%-ийг бүрдүүлж байна. 

Эх сурвалж: Worldsteel

Хятадын Засгийн газраас 2021 онд гангийн үйлдвэрлэлийг өнгөрсөн оны хэмжээнд барих талаар мэдэгдээд байгаа билээ. 2020 онд нийтдээ 1.05 тэрбум тонн ган үйлдвэрлэсэн бөгөөд энэ хэмжээ нь Хятадын дээд үзүүлэлтээр тооцогдож байгаа юм.

Э.Од