Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ертөнц

Орост металын экспортод түр хугацааны татвар ногдуулж эхлэв

Наймдугаар сарын 1-нээс ОХУ-ын металын (өнгөт, хар)экспортын түр хугацааны татвар мөрдөгдөж эхэлжээ. Металын (өнгөт) төрөл болоод боловсруулалтын зэргээс (хар металын хувьд) харгалзан, 2021 оны эхний таван сарын дэлхийн түүхий эдийн зах зээл дэх ханшийн хэлбэлзлийг тооцож экспортын бүтээгдэхүүнд 15%-ийн татвар ногдуулж байна. Тухайлбал, экспортын тонн зэсээс 1226 ам.доллар, никелээс 2321 ам. доллар, хөнгөн цагаанаас 254 ам.долларын татвар авч байгаа аж.

Энэхүү татвар нь зөвхөн Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭБ) –ны гишүүн бус орнууд руу экспортлоход хамаарч байна. Экспортын татвар ногдуулах талаар зарласнаас хойш арилжааны хоёр өдөрт Оросын тэргүүлэх металургийн компаниудын зах зээлийн үнэлгээ 2-9%-иар буурчээ.

Зах зээлийн өнөөгийн таатай нөхцөл байдлаас нэмэлт орлого, ашиг бүрдүүлэх боломжтой гэж Оросын эрх баригчид үзэж байна. ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Андрей Белоусов ”Метал үйлдвэрлэгч компаниуд улсын батлан хамгаалахын салбарын захиалга, дэд бүтцийн төслүүдийн гэрээт гүйцэтгэгчдэд бүтээгдэхүүн борлуулалтаас олж байгаа "гэнэтийн ашгийн" 20-25%-ийг төсөвт оруулах ёстой”  гэсэн байр суурь илэрхийлжээ.

Экспортын түр хугацааны татвараас 113-114 тэрбум рублийг хар төмөрлөгөөс, 50 тэрбум рублийг өнгөт металаас энэ онд Оросын нэгдсэн төсөвт төвлөрүүлэхээр тооцсон байна.

Э.Од