Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Канад улсад анхны газрын ховор металын төсөл ашиглалтад орж байна 

Дэлхийн дахины “ногоон” эдийн засгийн шилжилтээр зэс, газрын ховор металын төслүүдийг ашиглалтад оруулах, хөрөнгө оруулах хандлага эрчимжиж байна. Тухайлбал, Австралийн “Vital Metals” компани нь Канад дахь “Nechalacho” ордын газрын ховор металын олборлолтыг эхэлж байна. Энэ нь тус улсын анхны, Хойд Америкийн нутагт “Mountain Pass” уурхайн дараа орж буй газрын ховор металын төсөл аж.

Наймдугаар сар гэхэд “Nechalacho” уурхайн олборлолт бүрэн хүчин чадалдаа хүрнэ гэж “Vital Metals” компани мэдээлжээ. Дунджаар 1.46%-ийн ховор металын оксидын агууламжтай хүдрийг олборлож Сасканун  хот дахь үйлдвэрт боловсруулах юм байна. “Vital Metals” нь төслийн эхний шатанд жилд 1000 тонн ховор металын оксидыг үйлдвэрт нийлүүлэх  гэрээг Норвегийн “REEtec” компанитай байгуулжээ. Хоёрдугаар шатанд буюу 2025 он гэхэд “Nechalacho” уурхайн олборлолтын хүчин чадлыг жилд 5 сая тоннд хүргэхээр төлөвлөсөн байна.

Э.Од