Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

2021 оны төсвийн тодотголыг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы (07.06) нэгдсэн хуралдаан цахимаар хуралдаж, “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны саналаар “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 55,2% нь дэмжлээ. Тогтоолын төсөлд Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6,829,026.3 сая төгрөгөөр, Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын хэмжээг 10,735,610.8 сая  төгрөгөөр батлахаар тусгасан юм. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацаа хойшлуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Засгийн газраас  2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын  гишүүн Х.Булгантуяа танилцууллаа. Уг хуулийн төслийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60.3% нь дэмжив. Иймд хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Хуралдаан “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжлэв. 

“2021 оны төсөв батлахад төсөөлж байсан макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл өөрчлөгдөж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тодорхойлсон төсвийн зарим тусгай шаардлагыг хангахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан  Монгол Улсын Засгийн газраас 2021 оны төсвийн тодотголын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн” хэмээн  УИХ-ын гишүүн Х.Булгантуяа онцлов.  

Энэ оны эхний таван сарын гүйцэтгэлээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5.3 их наяд төгрөгт хүрч, төлөвлөгөөний гүйцэтгэл 97.2 хувьтай байна. Тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн төсвийн нийт зарлага 6.1 их наяд төгрөгт хүрч, төсвийн алдагдал 866.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.1 хувьд хүрсэн байна. Цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, бизнесийг дэмжих, эдийн засгийг сэргээх зорилгоор 2021 онд 3.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 7.1 хувьтай тэнцэх санхүүжилт төсвөөс зарцуулаад байна. Зэсийн үнэ 2021 оны төсөв батлагдах үеийн төсөөллөөс нэмэгдэж байгаа бөгөөд зэсийн үнийн өсөлтөөр төсвийн орлого 572 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа боловч дийлэнх нь Төсвийн тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд төвлөрч, улсын төсөвт 242.0 тэрбум төгрөгийн орлого хуваарилагдах тооцоололтой байгаа аж. 

Г.Идэр

    


 

Сэтгэгдэл (1)