Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэрийн 10 жилийн ой тохиож байна

Үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани “Энержи Ресурс”-ийн  Ухаа худагийн уурхайн Нүүрс баяжуулах үйлдвэрийн 10 жилийн ой энэ жил тохиож байна. Жилд 5 сая тонн нүүрс угааж баяжуулах хүчин чадалтай, нийт гурван модульд суурилсан энэхүү үйлдвэрийн  нэгдүгээр модуль нь 2011 оны 06 дугаар сарын 11-нд, хоёрдугаар модуль 2012 онд, гуравдугаар модуль нь 2013 онд  тус тус ашиглалтад орсон. 

Тус үйлдвэр нь 2016 онд 40 сая дахь тонн нүүрсээ хүлээн авч баяжуулснаар үйл ажиллагааны далайц, технологийн хүчин чадал гээд олон үзүүлэлтээр Монголын уул уурхай, боловсруулах салбарын хөгжилд шинэ ахиц гаргажээ. Үйлдвэрийн хувьд 8-10%-ийн үнсжилттэй, экспортын коксжих нүүрсний баяжмал, эрчим хүчний нүүрс үйлдвэрлэдэг бөгөөд боловсруулах үйлдвэрлэлийн технологиор дэлхийд тэргүүлэгч Австралийн “Сежмен” компанийн зураг төсөл дизайны шийдэлд суурилагдсан юм.

Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэрийн ойн хүрээнд Монгол Улсын нүүрс баяжуулах технологийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг эрдэмтэн судлаачид, инженерүүдийн судалгааны ажлын үр дүн, үзэл баримтлалд тулгуурлан дүгнэх, нүүрс баяжуулах үйлдвэрийн ололт амжилт, технологийн дэвшлийн талаар  туршлага солилцох зорилгоор “Нүүрс баяжуулалт 2021” онол практикийн бага хурлыг “Энержи Ресурс” ХХК, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоотой хамтран (2021.06.08) цахимаар зохион байгуулах гэж байна аж. 

Г.Идэр