Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Бодлого

Ерөнхий сайд боомтуудын үйл ажиллагаатай танилцана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцахаар төлөвлөжээ. Энэ тухайгаа тэрээр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг (2021.04.26)хүлээн авч уулзах үеэр хэлсэн байна. 

Тус уулзалтаар Ерөнхий сайд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтэй дөрөвдүгээр сарын 7-ний өдөр утсаар ярьсан ажлууд бодит ажил хэрэг болж байгаад БНХАУ-ын Засгийн газар, ард түмэнд талархаж буйгаа Хятадын Элчин сайдад илэрхийлжээ. 

Сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг хэвийн явуулах боломжийн талаар санал солилцсон байна. Хоёр улсын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох чиглэлээр цаашид ч идэвхтэй арга хэмжээ авах талаар талууд ярилцсан гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.