Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Зах зээл

Сэхэ боомт хаагдаж, Ганцмодны нэвтрэлт огцом буурав

Хятад улс Сэхэ боомтыг түр хугацаагаар хаагаад байна. Учир нь  гуравдугаар сарын 30-ны өдөр манай улсын нүүрс тээврийн жолоочоос сэжигтэй тохиолдол илэрсэн. Уг нөхцөл байдлаас хамаарч нүүрсний нийлүүлэлт буурч мэдэх болсон тул Хятадын зах зээлд Монголын нүүрсний үнэ өсөх хандлагатай байна.

Монгол-Хятадын нүүрсний гол боомтуудын нэг Шивээхүрэн-Сэхэгээр ихэвчлэн хагас коксжих нүүрс экспортолдог. Энэ төрлийн нүүрс нь харьцангуй хямд үнэтэй байдаг. Монголын нүүрсний импортыг зогсоосны дараа Сэхэ хилийн боомтын үйл ажиллагааг хэдийд сэргээх нь тодорхойгүй байна.

Өнгөрсөн оны хэмжээнд буюу арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн байдлаар Сэхэ боомтоор нийтдээ 10.06 сая тонн коксжих нүүрс Хятадын тал манай улсаас импортложээ.

Сэхэ боомтын хувьд нүүрс импортын хэмжээгээр Гашуунсухайт-Ганцмод боомтын дараа хоёрдугаарт бичигддэг томоохон боомт юм. Нүүрсний гол суваг болох Ганцмод боомтоор гуравдугаар сарын 17-ноос эхлэн өдөрт 50-иас илүүгүй тооны нүүрс тээврийн машин нэвтрүүлэх болсон байна. Энэ нь цар тахлын эсрэг арга хэмжээтэй холбоотой.

Сэхэ боомтоор импортлох хэмжээ Ганцмод боомтынхоос даваад байсан юм. Тухайлбал Гуравдугаар сарын 27-нд Сэхэ боомтоор 382 машин нэвтэрсэн бол Ганцмод боомтоор ердөө 30 машин гарсан тухай "Фэнвэй Энержи" мэдээлжээ. Гэвч КОВИД-19-ийн сэжигтэй тохиолдол гарсантай холбоотойгоор Сэхэ боомтын нэвтрэлтийг түр зогсоогоод байна. Харин Ганцмод боомтоор (2021.03.31)-ний өдөр ердөө 23 машин нэвтэрсэн тухай "Mysteel" мэдээллээ. 

Одоогоор (2021.03.30) Сэхэ боомтоор гардаг Монголын хагас коксжих нүүрсний ханш 106 ам.доллар/тонн, Ганцмод боомтоор гардаг Монголын сайн чанарын боловсруулсан коксжих нүүрсний ханш 206 ам.доллар/тонн-ын ханштай байна.

 

Л. Номин