Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Бодлого

Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн Ажлын хэсэг хуралдав

УУХҮ-ийн сайдын зөвлөх Р.Очбадрах ахалсан Ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурал (2021.03.22) болжээ. Тус хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцож хуулийн төсөлд реформын шинжтэй томоохон асуудлыг тусгах шаардлагатай байгааг онцолсон байна. Хуулийн төслийн үзэл баримтлал, агуулга холбогдох бусад хуулиудтай хэрхэн уялдах, хийгдсэн судалгааны ажлуудын талаар Ажлын хэсгийн гишүүдтэй санал бодлоо солилцжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын (2021.03.16) А/51 дүгээр тушаалаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт “Эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтын үнийг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар тогтоох, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах” зорилтыг тусгажээ. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төсөл, үзэл баримтлал, холбогдох судалгааг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Ажлын хэсэгт УУХҮЯ, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, АМГТГ, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын экспортлогчдын холбооны төлөөллүүд багтаж байна.

 

Эх сурвалж: УУХҮЯ