Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Айвенхоу Майнз”: “Камоа-Какула” төсөлд 575 сая ам.долларын хөрөнгө оруулалт татна

Канадын “Айвенхоу Майнз” компани нь Конго дахь “Камоа-Какула” төсөлдөө нэмж 575 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаа өндөрлөж буйг мэдэгджээ. Энэхүү хөрөнгө оруулалтыг татахдаа тус компани жилийн 2.5%-ийн хүүтэй 5 жилийн хугацаатай бонд гаргасан байна. Компанийн бондыг Европын Холбоо болон АНУ-ын тэргүүлэх хөрөнгө оруулалтын сангууд ихээхэн сонирхсоныг компанийн Удирдах зөвлөлийн дарга Роберт Фридланд мэдэгджээ.

Ирэх зургадугаар сараас “Камоа-Какула”  төслийн баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах, зэсийн олборлолтын үйл ажиллагааг тогтмол явуулахаар  төлөвлөжээ. 

Төслийн зэс, алтны өндөр агууламжтай хүдрийн биетээс олборлох эхний шатны бүтээн байгуулалтын явц 80%-ийн гүйцэтгэлтэй байна. Одоогийн байдлаар, үйлдвэрийн агуулахад 95 мянган тонн зэсийн агууламжтай 2.16 сая тонн хүдэр нөөцөлжээ. Эхний шатанд жилд 200 мянган тонн зэс үйлдвэрлэх бол 2022 оны сүүлчээр хоёр дахь үе шатыг ашиглалтад оруулснаар зэс үйлдвэрлэл жилд 400 мянган тоннд хүрч нэмэгдэх аж. Бүрэн хүчин чадлаар жилд 805 мянган тонн зэс үйлдвэрлэх зорилттой.

“Mining Intelligence” байгууллагын мэдээллээр, Камоа-Какула орд нь 37.9 сая тонн зэсийн нөөцтэй. “Айвенхоу Майнз” компанийн тооцооллоор, ордын нийт нөөц 43 сая тонн гэж мэдэгдэж байгаа юм.

“Камоа-Какула” төсөл нь дэлхийн дөрөв дэх том зэсийн орд болно гэж “Wood Mackenzie” үзэж байна.

Э.Од