Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Оюутолгой”-д бүртгэгдсэн халдварын тохиолдолтой холбоотойгоор боомтын тээвэр буурчээ   

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон (2021.03.19) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтай утсаар ярьж, Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрсний тээвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцжээ.

Сүүлийн өдрүүдэд хоёр улсын Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтэрч буй нүүрс, зэсийн баяжмал тээвэрлэсэн автомашины тоо буурч байна. Энэ нь “Оюутолгой ХХК-д бүртгэгдсэн коронавирусын халдварын тохиолдолтой холбоотой болохыг Хятадын Элчин сайд тайлбарлажээ.

УУХҮ-ийн сайдын мэдэгдсэнээр, “Оюутолгой” компанид бүртгэгдсэн тохиолдол нь зөөвөрлөгдсөн тохиолдол бөгөөд тээвэрчдийг вакцинд хамруулж эхэлсэн. Мөн уурхайчдыг дархлаажуулалтад хамруулахаар бэлтгэж буй аж. Тиймээс энэ талаар Хятадын талд уламжилж тээврийн хэвийн үйл ажиллагааг хангаж өгөхийг хүссэн байна.

“Оюутолгой” компанийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, үүссэн асуудлыг эргэн хэвийн горимд оруулах боломжтойг Хятадын Элчин сайд илэрхийлжээ.  

Түүнчлэн, ярилцлагын үеэр БНХАУ-ын алт цэвэршүүлэх үйлдвэрүүдийн туршлагаас судлах, Монгол Улсад үнэт метал цэвэршүүлэх үйлдвэр барихад хамтран ажиллах зорилгоор үйлдвэрүүдтэй албан ёсоор холбож өгөх хүсэлтийг Хятадын Элчин сайдад тавьсан байна. Одоогоор Лондоны металын биржийн “Good delivery” сертификаттай 4 компани Хятад улсад үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Элчин сайдын зүгээс энэ асуудалд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлжээ.

Эх сурвалж: УУХҮЯ