Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Компанийн мэдээлэл

“Айвенхоу Майнз”: “Камоа-Какула”-ын зэсийн олборлолтоо зургадугаар сард эхлүүлнэ

БНКонго улсад хэрэгжүүлж буй “Камоа-Какула” төслийн зэсийн олборлолт ирэх зургадугаар сард эхлэх тухай “Айвенхоу Майнз” компани мэдэгджээ. Зэс, алтны өндөр агууламжтай хүдрийн биетээс олборлох эхний шатны ажлын явц 80%-ийн гүйцэтгэлтэй байна. Ордын баяжуулах үйлдвэр ашиглалтад орж буй аж.  

Төслийн хоёр дахь шат буюу уурхайн өргөтгөлийн ажлыг 2022 оны есдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөжээ. Энэ шатанд баяжуулах үйлдвэр жилд 7.6 сая тонн хүдэр боловсруулах юм. 1, 2 дугаар үе шатны ажил бүрэн дуусахад, жилд 400 мянган тонн зэс үйлдвэрлэнэ.

Уурхайн бүрэн хүчин чадлаар жилд 19 сая тонн хүдэр олборлох боломжтой. Тухайн үед урьдчилсан тооцоогоор зэсийн үйлдвэрлэл 700 мянган тоннд хүрнэ. Улмаар “Камоа-Какула” төсөл нь дэлхийн дөрөв дэх том зэсийн орд болно гэж “Wood Mackenzie” үзэж байна.

Канадын “Айвенхоу Майнз” нь “Камоа-Какула” төслийг Хятадын “Zijin Mining” компанитай хамтран эзэмшдэг. 

“Mining Intelligence” байгууллагын мэдээллээр, энэхүү орд нь 37.9 сая тонн зэсийн нөөцтэй.

Э.Од