Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Компанийн мэдээлэл

Алтан цагаан овоо ордын нөөц 2 дахин нэмэгджээ

“Степ голд” компанийн эзэмшлийн Алтан цагаан овоо алтны ордын нөөц 1.22 саяас 2.45 сая унц болж хоёр дахин өссөн байна. Уг нөөцийн тооцоололд үндэслэн 2021 оны хоёрдугаар улиралд ТЭЗҮ-ээ шинэчлэн боловсруулна. Анхдагч хүдрийн нөөц нэмэгдсэнээр төслийн үргэлжлэх хугацааг уртасгаж жилд 150 мянган унц алт олборлох хүчин чадалд хүрнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.

Мөн геологийн нөөц тооцсон алтны дундаж агуулга 1.67гр/тн болж өсчээ. Олборлолтын үйл ажиллагаа эхлээд удаагүй байгаа Алтан цагаан овоо ордын Хоолой-4 талбайд баттай болон бодит зэргээр 15.68 сая тонн хүдэрт 1.62 гр/тн дундаж агуулга бүхий 819 мянган унц алтны геологийн нөөцийг тооцоолсон байна.

Тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Т.Батаа “Компанийн 100% эзэмшилд байдаг Алтан цагаан овоо төслийн үйлдвэрлэлийг 2020 оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Уг төсөл нь 600 ам.доллар/унцаас бага зардалтай буюу олборлолтын өртөг багатай төсөл юм. Олборлолтын үед авсан хүдэр хяналтын дээжийн үр дүнгээр хүдрийн агуулга тогтмол өндөр үзүүлэлттэй байна” хэмээн мэдэгдэв.

Б.Номин

Comment (4)

  • Зочин (202.126.89.103)
    Iim ih alt mitaaltai baisan gejvv baylagtai bayn sum maani gadnii ih hvmvvsiin garaar yuch bish boloh ni dee sum oron nutagt hiisen zvilgvi iim ih baylagiig maani awtsgaahii irgen bvrt hvrteeltei huwi huwitsaa uguh heregtei ym bishvv
    2021 оны 03 сарын 03 | Reply
  • Зочин (66.181.161.98)
    Ta nar bvgd saina vzexf harjil bgaarai.golomtooroo svirex boltugai.golognvvd.lus sawdagaar oroldson mu golognvvd.altan tsagaan owoo ch gx shg.hogjij tsetseglj bgan xaana bgy.bahi bdagaaraal bga bzdei.
    2021 оны 03 сарын 03 | Reply
    • Tiim shvv sum hugjsun ym alga irged ni tuildaa hvrchheed temtseed ywaad baisan garuud chini bvgd munguur amaa haalguulaad tag boson shvv dee temtsliin hurts helberlvv oroh heregtei
      2021 оны 03 сарын 03
  • Зочин (86.49.224.162)
    Хайран баялаг минь газар нутаг минь цадах гэсэхийг мэддэггүй гаднын шуналтангуудын хүйтэн саварт орж зовж бна.Шүлсээ залгиад шүлэнгэтэж байгаа шуналтангуудыг тэнгэр ниргээсэй.Бурхан гэж байдаг шүү хариу авах өдөр ирнээ гайгүй
    2021 оны 03 сарын 03 | Reply