Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Компанийн мэдээлэл

“Mitsubishi” компани Чилид зэсийн уурхайн хувь эзэмшжээ

Чилийн зэсийн “Mantoverde” уурхайн 30%-ийг 275 сая ам.доллараар Японы “Mitsubishi Materials” компани худалдан авчээ. Энэхүү хэлэлцээр 2020 оны хоёрдугаар сараас эхэлсэн ч КОВИД-19 цар тахлын улмаас хойшлуулсан байна. 

“Mantoverde” уурхайн хяналтын багцыг Их Британийн “Mantos Copper” компани эзэмшдэг аж. Тус компани нь уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор өргөтгөлд 784 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Өргөтгөлийн ажлын хүрээнд баяжуулах үйлдвэр болон замын дэд бүтцийг барьж байгуулна.

Ингэснээр 2023 онд уурхайн хүчин чадал нэмэгдэж одоогийн үйлдвэрлэлийн хэмжээ 50-60 мянган тонноос 110 мянган тоннд хүрэх юм байна. Үүний 30 мянган тонн нь катодын зэс, үлдсэн нь баяжмал байх аж. Баяжмалын 42%-ийг Япон руу “Mitsubishi” үйлдвэрт нийлүүлнэ.

Э.Од