Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Хурал чуулган

Ил уурхайд конвейер нэвтрүүлэх шийдлийг хэлэлцэнэ 

Уурхайн үйл ажиллагааг тогтвортой явуулах боломж, нөхцөлийг хангахуйц дэвшилтэт технологийг нэвтрүүлэх шийдлүүдийн талаарх “Ил уурхайн тасралтгүй ажиллагаа“ онлайн хурлыг “Монгол нүүрс” ассоциаци зохион байгуулах гэж байна.

Энэхүү хурлаар, туузан конвейерийн техник, туузан конвейерийн зураг төслийн зарчим, ил уурхайн уламжлалт хэлбэрийг тасралтгүй ажиллагааны технологитой харьцуулах, холын зайн конвейерийн тээвэр, туузан конвейер ба шанагат экскаватор, нуруулдагч, холигчийн харилцан уялдаатай ажиллагаа зэрэг шийдлүүдийг хэлэлцэнэ. Мөн энэ чиглэлээр Европт болон олон улсад хэрэгжүүлсэн төслүүдийг танилцуулна.

Арга хэмжээнд ил уурхайн байгууламж болон машин механизмын тооцооллын инженер, нүүрсний шинжээч зэрэг гадны мэргэжилтнүүд илтгэл тавина.

“Ил уурхайн тасралтгүй ажиллагаа“ хурал энэ сарын 18-нд цахимаар болно.

Эх сурвалж: “Монгол нүүрс” ассоциаци
 

Comment (9)

  • Р.Эрдэнэбаяр erdenebayar2000@gmail.com (202.21.98.230)
    оролцъё
    2021 оны 02 сарын 18 | Reply
  • Ж.Бат (202.9.41.43)
    Оролцох хүсэлтэй байна. Мэйл хаяг: Bat590227@gmail.com
    2021 оны 02 сарын 18 | Reply
  • tserendorj.natsag@gmail.com (202.21.108.156)
    Материалаа явуулна биз дээ.
    2021 оны 02 сарын 16 | Reply
  • Цэрэндорж (202.21.108.156)
    Оролцмор байна. 13:00-14:00-д бол амжихгүй.
    2021 оны 02 сарын 16 | Reply
  • Дамба (66.181.161.25)
    Сонирхолтой сэдэв хэлэлцэх юм байна даа
    2021 оны 02 сарын 16 | Reply
  • Золоо (202.9.40.85)
    Хийх нь зөв
    2021 оны 02 сарын 16 | Reply
  • Ч.Баттогтох chimid.battogtokh@mail.ru (139.5.216.61)
    Хуралд оролцох сонирхолтой байна
    2021 оны 02 сарын 16 | Reply
  • Battsengel_sharav@unitedmachinery.mn (66.181.186.184)
    Их сонирхолтой сэдэв хэлэлцэж эхлэх гэж байгаа юм байна.
    2021 оны 02 сарын 16 | Reply
  • Баярсайхан (66.181.161.95)
    Оролцох хүсэлтэй байна Хаяг swb.ngo@gmail.com
    2021 оны 02 сарын 15 | Reply