Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Родийн үнэ 20.19 мянган ам.доллар хүрч өсчээ

Үнэт металын бүлэгт багтах родийн (Rh) ханш өссөөр байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард, дэлхийн зах зээл дээр унц родий 16.9 мянган ам.доллар хүрч түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдсон юм. Тэгвэл 2021 он гарснаас хойш тухайн металын ханш 19%-иар өсчээ. Лхагва гаригийн (2021.01.13) байдлаар, унц родий 20.19 мянган ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна.  

Эх сурвалж: Mining.com

Ердөө 615 ам.долларын үнэтэй байсан родийн үнэ сүүлийн таван жилийн хугацаанд 3000% өсчээ. Энэхүү метал нь автомашины үйлдвэрлэлийн ойролцоогоор 85%-д хамаардаг гол түүхий эд юм. Улс орнууд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтаас үүдэн аж үйлдвэрийн салбарт родийгийн хэрэгцээ нэмэгдсээр байна. Тухайлбал, нүүрстөрөгч ялгаруулалтаа 2060 он гэхэд тэглэх зорилттой Хятадын зах зээл дээр 2021 онд родийн эрэлт өснө гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлж байна. 

Цар тахлын дэгдэлт, улмаар хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор родийн гол үйлдвэрлэгч улс Өмнөд Африкийн олборлолт буурч буй юм. Тус улс нь дэлхийн нийт родийн үйлдвэрлэлийн 80 орчим хувийг бүрдүүлдэг. 2020 онд Өмнөд Африк дахь томоохон үйлдвэрлэгч “Anglo American Platinum” (Amplats) компанийн нийлүүлэлт 16%-иар буурчээ. Үйлдвэрлэл, нийлүүлэлт буурсантай холбоотой 2021 онд зах зээл дээр 1 сая унц родийн эрэлт үүсэх таамгийг “Focus Metal”-ын шинжээч Уилма Свартс дэвшүүлсэн байна. 

Э.Од