Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадад нүүрсний төмөр зам шинээр ашиглалтад оржээ

Хятадын Хэбэй муж дахь Хунхуа боомтыг Шандун мужийн Ингкоу боомттой холбосон 216.8 км төмөр зам шинээр (2020.12.26) ашиглалтад оржээ. Энэхүү төмөр зам нь жилд 32 сая тонн нүүрс тээх хүчин чадалтай бөгөөд цаашдаа 47.5 сая тоннд хүргэж нэмэгдүүлэх юм байна.

Төмөр зам нь Бохай булангийн бүс нутаг орчмын үйлдвэрлэгчдийн тээврийн зардлыг бууруулна гэж үзжээ. “Huangda Railway” компанийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, өмнө нь бүс нутгийн үйлдвэрүүд нүүрсний нийлүүлэлтээ Хунхуа, Лунгкоу боомтын усан замаар тээвэрлэж байжээ. Ингэхдээ тонн нүүрсний тээврийн өртөг ойролцоогоор 107 юань байсан байна. Тэгвэл төмөр замаар 43 юаниар тээвэрлэх боломж бүрдэж, жилд тээврийн зардлаас 170 сая юань (24 сая ам.доллар) хэмнэх тооцоо гарчээ.

Эргэн сануулахад, 2014 онд Монгол Улсад БНХАУ-ын дарга Си Жинпин айлчлах үеэр хоёр улсын хооронд зам тээврийн салбарын 4 баримт бичгийг үзэглэсэн бөгөөд Хятадын болон Зүүн Хойд Хятадын бүс нутгийн гадаад худалдаанд нээлттэй Дандонг, Далиен, Жинжоу, Ингкоу, Цин  Хуангдао, Хунхуа, Тянжин зэрэг нийт 7 боомтоор Монгол Улсын бараа бүтээгдэхүүн дамжин нэвтрэх эрхийг нээсэн байдаг.

Э.Од