Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Монгол, Хятадын тал төмөр зам, боомтын асуудлаар санал солилцжээ

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэн нар цахим уулзалт зохион байгуулжээ. Хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, томоохон ажлыг хийж хэрэгжүүлэхэд эрхэм сайдтай хамтран идэвхтэй ажиллана гэдгээ Монголын тал илэрхийлсэн байна. Улмаар Монгол, Хятад улс хоорондын бараа худалдаа, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг дэмжих, төмөр замын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд тодорхой асуудлуудыг талууд хөнджээ.

Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хоёр улсын хилийн холбох цэгийг тохиролцох, “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэх, төмөр замын Ханги-Мандал боомт шинээр байгуулах, Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараа агаарын хил нээснээр хуваарьт нислэгийг үе шаттай эхлүүлж, эхний шатанд Монголын “МИАТ” ТӨХК болон Хятадын “Эйр Чайна” компанитай аяллын дугаар хамтран эзэмших зохицуулалт бүрдүүлэх, Азийн авто замын сүлжээний АН-4 коридороор олон улсын туршилтын тээвэр хийх, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Авто тээврийн хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх авто тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцсон байна.

Эх сурвалж: ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ