Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Уул уурхай

Уурхайчдын ээлж солих зааврыг баталлаа

Коронавируст халдварын тархалттай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт компани болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагууд нь ажилтнуудын ээлж солилцож шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах зааврыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн А-312 дугаар тушаалаар баталлаа. Үүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны шуурхай штабын дарга Г.Нандинжаргалд даалгав.

Энэ заавар нь хүчин төгөлдөр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан бөгөөд гамшгийн үеийн нөхцөл байдал, хөл хорио тогтоосон бусад шийдвэрээс давж үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, Улсын онцгой комисс, Засгийн газраас хөл хориог чангатган, орж гарах хөдөлгөөнийг бүхэлд нь хориглох үед энэ зааврыг хэрэгжүүлэн ээлж солих, шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй болох юм.

Ажилчдын ээлж солих, шилжилт хөдөлгөөн хийх ААН-үүд хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт гаргана. Дэлгэрэнгүй мэдээллийг тус газрын шуурхай штаб, цахим хуудаснаас авах боломжтой юм байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Comment (4)

  • Зочин (192.82.67.237)
    119.mn гэдэг чинь хариуг маш удааж өгдөг юм бн лээ.
    2020 оны 12 сарын 09 | Reply
  • Uurhaichin (66.181.161.26)
    hurdan eeljee solimoor bn asuudlaaa shiidej ogoochoo kompani yuch yrihgvi shiid ireegvi gehees oor yuch helehgvi bn
    2020 оны 12 сарын 09 | Reply
  • Зочин (202.126.90.74)
    Орон нутгийн ажилчид ажилдааа явах боломжгүй ажилгүй болж байна энэ асуудлыг яах вэ?
    2020 оны 12 сарын 08 | Reply
  • hhh (202.55.188.35)
    hhhhh
    2020 оны 12 сарын 08 | Reply