Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Компанийн мэдээлэл

Codelco зэсээс гадна лити олборлоно

Дэлхийн зэсийн томоохон үйлдвэрлэгч “Codelco” компани “Salar de Maricunga” ордын литийн олборлолтын төслөө урагшлуулахаар зорьжээ. Энэхүү орд нь литийн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог байна.  Чилийн төрийн өмчит “Codelco”-д тус ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг орон нутгийн холбогдох байгууллагуудаас олгосон аж. Тиймээс төслийн 145 шоо км талбайд судалгааны ажлыг 2021 оны нэгдүгээр улиралд эхлүүлэхээр төлөвлөжээ. Судалгааны ажлыг ирэх ондоо багтаан дуусгах юм. 

Чили нь литийн нөөцөөр дэлхийд тэргүүлдэг улс юм. Гэвч уг металын үйлдвэрлэлтэй холбоотой хатуу чанга зохицуулалтын улмаас сүүлийн жилүүдэд тус улсын литийн олборлолт өсөхгүй байгаа аж. Зохицуулалтаас шалтгаалан гадны компаниуд ихэвчлэн Австрали болон Аргентинд литийн олборлолт явуулж байна.

Э.Од