Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Сурвалжилга

“Бодь Интернэшнл” компани: Тавантолгой-Гашуунсухайт төмөр замыг 2022 онд барьж дуусна  

Гэрэл зургийг Э.Оджаргал /MMJ/

Монголын нүүрсний гол худалдан авагч Хятадын зах зээлд хамгийн дөт  чиглэл нь Тавантолгой-Гашуунсухайт (ТТ-ГС) юм.  Өдгөө тус чиглэлд төмөр зам барих төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэгч “Тавантолгой төмөр зам” компанийн  захиалгаар “Бодь Интернэшнл” компани ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна. Төслийг өргөтгөж цогц байдлаар, сургууль цэцэрлэг, ээлжийн ажилчдын 1000 айлын орон сууц, төмөр замын 6 зөрлөгийн байгууламж, Гашуунсухайт өртөөнд 300 айлын орон сууц, эрчим хүч татах зэрэг бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, санхүүжилтээ тооцжээ.