Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Зах зээл

Хятадын нүүрсний импорт есдүгээр сард 38%-иар буурав

Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, есдүгээр сард тус улс нийт 18.7 сая тонн нүүрс импортолсон бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38.34%-иар буурчээ. 2019 оны есдүгээр сард Хятад улс нийт 30.29 сая тонн нүүрс импортолсон байна.

Хятадын нүүрсний импорт сараар (сая тн)

Эх сурвалж: Фэнвэй Энержи

Өнгөрсөн есдүгээр сарын нүүрсний импортын үзүүлэлт нь өмнөх наймдугаар сарын үзүүлэлтээс 9.6%-иар буурсан дүн юм. Ийнхүү сүүлийн саруудад нүүрсний импорт буурч буй нь Хятадын далайн боомтуудын нүүрсний импортын энэ оны квот дуусч байгаатай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. Хятадын нүүрсний эрэлт буурч байгаа тул нүүрсний ханш ч буурах хандлагатай байгаа аж.

Оны эхний есөн сарын байдлаар тус улсын нүүрсний импортын хэмжээ 239.4 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.4%-иар буурсан үзүүлэлт юм. Импортолсон нүүрсний нийт үнэлгээ нь 16.69 тэрбум ам.доллараар илэрхийлэгдэж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.8%-иар бага дүн болж байна.

Б.Төгс