Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Компанийн мэдээлэл

Засгийн газар “Оюутолгой”-той эрчим хүчний тохиролцоонд хүрлээ

Засгийн газар төрийн өмчийн станцтай холбогдох эрчим хүчний асуудлаар Оюутолгой төслийн хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компанитай тохиролцоонд хүрсэн талаар мэдээллээ. Уг тохиролцооны хүрээнд, одоогийн мөрдөгдөж буй Тавантолгойн цахилгаан станцыг барьж, байгуулах Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай (2018 онд үзэглэсэн) гэрээнд тодорхой өөрчлөлт оруулж байна. Энэ дагуу төр Тавантолгойн станцын санхүүжилт, барилгын ажлыг бүрэн хариуцахаар боллоо.

Энэхүү өөрчлөлтүүд нь Эрчим хүч худалдан авалтын гэрээ байгуулах, станцыг барьж байгуулах хугацаатай холбоотой юм. Тухайлбал, 2021 оны гуравдугаар сард багтаан Эрчим хүчний худалдан авалтын гэрээг талууд үзэглэх, улмаар мөн оны долдугаар сарын 1-нээс хойшлуулахгүйгээр станцын барилгын ажлыг эхлүүлэх зорилтууд багтсан байна. Мөн барилгын ажил эхэлснээс хойш дөрвөн жилийн хугацаанд станцыг ашиглалтад оруулах, тэр болтол эрчим хүчний импортын гэрээг сунгаж, төслийн үйл ажиллагаанд шаардагдах эрчим хүчний хангамжийг баталгаажуулах ажлуудыг нэрлэжээ. 

Үүнээс харахад станц ашиглалтад орох хугацаа 2025 он болж хойшилж мэдэх дүр зурагтай байна. Станцыг 2024 онд ашиглалтад оруулах талаар өнгөрсөн дөрөвдүгээр сард Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдэгдэж байсан билээ. 

Б.Төгс

Comment (1)

  • Зочин (127.0.0.1)
    Гэрээ байгуулагдсан цагаас хэрэгжүүлж чадаагүйү ирсэн ажил. ОТ-д цахилгаан нийлүүлж буй хятадын компанийн эрх ашиг хөндөгдөөд байдаг тул хэрэжүүлэх хөрөнгө нь олдохгүй байдаг талтай юу?
    2020 оны 06 сарын 29 | Reply