Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Монгол Нүүрс 2020 ном хэвлэгдэн гарлаа

Салбартаа ажиллаж хөдөлмөрлөн, бодит туршлага хуримтлуулсан мэргэжилтнүүдийн дүгнэлтүүд болон дотоодод тулгамдаж буй асуудлууд, технологи,  гадаад нөхцөл байдал, зах зээлийн шинжилгээний мэдээллийг хамруулсан цогц бүтээлийг “Монгол нүүрс ассоциаци”-аас эрхлэн гаргасан байна.

“Монгол нүүрс-2020” нэртэй энэхүү бүтээлд цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлсон бөгөөд ийм төрлийн бүтээлийг “Монгол нүүрс ассоциаци”-аас анх удаа эрхлэн гаргаснаараа  онцлогтой.

Монгол орны экспортын тэргүүлэх түүхий эдийн хувьд нүүрсний салбараар дагнасан цогц мэдээллийг агуулсан ном гарч буй нь ихээхэн чухал ач холбогдолтой ажил болж байна. Энэхүү номыг иргэд, эдийн засагчид, бодлого боловсруулагчид гээд бүхий л хүрээний уншигчдад зориулан бэлтгэсэн байна. Уг номын нээлт маргааш болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ утсаар (99004383) лавлана уу.