Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Бодлого

Тавантолгой-Зүүнбаян төмөр замын 4.5 км-т рейльс төмөр тавиад байна

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймагт ажиллаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцан холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгчээ. Мөн энэ үеэр Зүүнбаян өртөө дэх “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Шуурхай удирдлагын төвд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн Ажлын хэсэг хуралдсан байна. Ажлын хэсгийн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд шаардлагатай болон цаашид үргэлжлэн хэрэгжих Сайншанд-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замтай Зүүнбаян өртөөг холбохтой уялдуулж өргөтгөхөд шаардагдах газрын асуудлыг орон нутгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэх, төслийн барилгын ажилд шаардлагатай материалыг цаг хугацаанд нь гаднаас (импортлох)нийлүүлэх зэрэг ажлыг сайтар зохион байгуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.  

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажил улирал харгалзахгүй үргэлжилж байна. Өвлийн улиралд ус шаардагдахгүй ажлуудыг хийж, одоогоор далангийн ажил үргэлжилж байна. Зүүнбаян талаас 4.5 км замын рейльс төмөр, 75 км зайд цахилгаан дамжуулах шугамыг татаж суурилуулжээ. Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн захирагч, Бригадын генерал П.Доржсүрэнгийн мэдээлснээр, тус ангийн хариуцаж буй доод бүтцийн барилга угсралтын ажил зургаадугаар сарын 30-нд дуусах төлөвлөгөөтэй байна. 

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуу 1 өртөө 6 зөрлөг байгуулах бөгөөд зөрлөгүүдийн энэ жилийн барилгын ажил эхэлж, Зөрлөг-6 дахь удирдлагын барилга болон ажилчдын орон сууцны барилгын ажил 80%ийн гүйцэтгэлтэй байгаа аж.  

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн яам 

Comment (1)

  • Зочин (64.119.27.134)
    Рельс
    2021 оны 06 сарын 04 | Reply