Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Засгийн газар: Түүхий эдийн экспорт гуравдугаар сарын 15-наас үргэлжилнэ 

Коронавирусын тархалтаас болж хөл хорио тогтоогоод байгаа энэ үед Засгийн газраас эдийн засгаа эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хүрээнд хэд хэдэн шийдвэр гаргалаа. Тухайлбал, нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэхээр болсон байна.

Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын хилээр ашигт малтмал, тэр дундаа нүүрс, газрын тосыг экспортлохдоо эрүүл ахуй, хорио цээрийн нөхцөл шаардлагыг  хангаж ажиллах ёстой. Ачаа тээвэр эрхэлж байгаа жолооч хамгаалалтын хувцастай, машин нь ариутгалын нөхцөлтэй, хилээр гарсан өдрөө буцаж орсон байх зэрэг зохицуулалт хийх чиглэлийг өгч байгаа.  “Оюутолгой” компанийн зэсийн баяжмалын экспорт хэвийн үргэлжилж байна. Уул уурхайн экспортын тээврийг ариутгал, хорио цээрийн дэглэмийг сахиж үргэлжлүүлэхээр болсон” гэж мэдээллээ.

Б.Золоо