Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Уул уурхай

Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам, Тавантолгой-Оюутолгой-Ханги авто замын төслүүд дөрөвдүгээр сард эхэлнэ

“Эрдэнэс Тавантолгой" ХК нь 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг олгох шийдвэр гарсантай холбогдуулан Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар уул уурхайн зарим төслүүдийн явцын талаар дурдсан юм.

Тодруулбал, бүтээн байгуулалтын хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, баяжуулах үйлдвэр, коксын үйлдвэр, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлууд хийгдэж байгааг тэрээр хэллээ. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл бэлтгэлээ ажлаа хангаж бүтээн байгуулалт гуравдугаар сарын 1-нд эхлэх байсан ч коронавирусын дэгдэлтийн улмаас тодорхой хугацаагаар буюу нэг сараар хойшлох төлөвтэй байна.

Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн хүнд даацын тусгай зориулалтын авто замын төсөл дөрөвдүгээр сарын 1-нд эхэлнэ. Баяжуулах үйлдвэр, коксын үйлдвэрүүдийн төслийн хөрөнгө оруулагч нар нь саналаа өгч, олон улсын дүрэм журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтад бэлтгэж байгаа ажээ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа энэ онд ногдол ашиг хуваарилах хэмжээнд хүрсэн гэж зүй ёсоор үзэж тус компанийн ТУЗ-д чиглэл өгсөний дагуу Монгол Улсын төр анх удаа иргэддээ хөрөнгө оруулах хэлбэрээр 1072 ширхэг хувьцааны өгөөжийг олгож байгааг салбарын сайд хэлсэн үгэндээ онцлов.

Э.Од