Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ертөнц

Cochilco: Чили улсын зэсийн үйлдвэрлэл 2027 онд дээд хэмжээнд хүрнэ

Чилийн төрийн зэсийн “Cochilco” хорооноос үндэсний зэсийн салбарын 2030 он хүртэлх зэс үйлдвэрлэлийн таамгийг гаргасан байна. Энэхүү таамгийг дэвшүүлэхдээ тус улс дахь гадаад, дотоодын компаниудын одоо хэрэгжүүлж буй болон шинээр хэрэгжих зэсийн төслүүдийг хамруулжээ. Уг таамгаар, ирэх 10 жилд Чили улсын зэсийн үйлдвэрлэл 20.5%-иар өсч 7.04 сая тоннд хүрэх аж. Гэхдээ 2027 онд зэсийн үйлдвэрлэл 7.33 сая тонн хүрч дээд амжилт үзүүлэх ч эргээд 4%-иар буурна гэж таамаглажээ.

“Cochilco” хорооноос онцолж  буйгаар, хүдрийн агууламж муудаж байгаатай холбоотойгоор одоо ажиллаж байгаа уурхайнуудын зэсийн үйлдвэрлэл 2030 он гэхэд 30%-иар буурах гэнэ. 2018 онд зэсийн баяжмалын үйлдвэрлэл 4.6 сая тонн байсан бол 2030 онд 6.3 сая тоннд хүрэх аж.

Э.Од