Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Үйл явдал

“Building Mongolia 2020” барилга, зам тээвэр, эрчим хүчний хурал болно

"Build Mongolia 2020" буюу "Бүтээн байгуулалт-2020" барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбаруудыг багтаасан олон улсын үзэсгэлэн 2020 оны дөрөвдүгээр сарын  13 – 15-ны өдрүүдэд Буянт–Ухаа Спортын ордонд зохион байгуулна.

Монгол Улсын бүтээн байгуулалт дэд бүтцийн хамгийн чухал салбаруудын төлөөлөл нэгэн дээвэр дор цугларч гурван өдрийн турш бараа материал, техник технологи зэргийг дэлгэн үзүүлэхээс гадна яамдын төлөөллүүд дээрх салбаруудад тулгамдаж буй асуудлын талаар семинар зөвлөгөөн зохион явуулна.

"Бүтээн байгуулалт-2020" үзэсгэлэнгийн гол зорилго дэлхийн дэвшилтэт технологийг Монгол орондоо нэвтрүүлэхэд оршиж байна. Одоогийн байдлаар дотоодын компаниудаас гадна БНХАУ, ОХУ, Япон, Герман, Итали, Турк  улсын барилга, зам, эрчим хүчний салбарын компаниуд оролцохоор болжээ. 

"Бүтээн байгуулалт-2020" олон улсын үзэсгэлэнд оролцож барилга, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбаруудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан, үр дүнтэй бизнесийн харилцаа тогтоон, бизнесээ өргөжүүлэхийг хүссэн  Та бүхнийг урьж байна.  

"Эртэч Шувуухайн" хөнгөлөлт нэгдүгээр сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг (11) 344488 дугаар болон www.buildmongolia.com веб сайтаас аваарай. 
Монгол орноо хамтдаа бүтээн байгуулцгаая!