Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Компанийн мэдээлэл

“Рио Тинто” төмрийн хүдрийн уурхайн 275 сая долларын өргөтгөлийн төслийг эхлүүлнэ

“Рио Тинто” групп нь Баруун Австралийн Пилбара бүс нутагт төмрийн хүдрийн Western Turner Syncline уурхайн төслийн хоёр дахь шатыг хэрэгжүүлэх 275 сая ам.долларын гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээг тус улсын “Monadelphous” болон “Lycopodium” зэрэг компаниуд хамтарсан “Mondium” компанитай үзэглэжээ.

Гэрээний хүрээнд, “Рио Тинто” групп нь барилгын зураг төслийг боловсруулах, барилгын ажлыг гүйцэтгэнэ. Мөн газар доорх конвейерийн систем болон бусад дэд бүтцийг суурилуулна гэж “Rio Tinto Iron Ore” компанийн Ерөнхий захирал Крис Солсбери мэдэгдсэн байна. Уг ажлыг 2021 онд багтаан дуусгахаар төлөвлөжээ.

Э.Од