Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ертөнц

Platts: 2020 онд Хятадын гангийн үйлдвэрлэл түүхэн дээд хэмжээнд хүрнэ

Энэ онд Хятадын гангийн үйлдвэрлэл 1 тэрбум тонноос давна гэж “Platts” агентлагийн шинжээчид таамаглаж байна. Хэдийгээр тус улсын төрийн бодлогоор төвийн бүс нутгуудад хүнд аж үйлдвэрлэлийн хүчин чадлыг танаж байгаа ч зах зээлийн эрэлтийг дагаад гангийн үйлдвэрлэл өснө гэж үзжээ.

Дэлхийн гангийн холбооны мэдээллээр, 2019 оны эхний 11 сард Хятадын гангийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 7%-иар өсч 904.18 сая тоннд хүрсэн аж. Өнгөрсөн оны нийт үйлдвэрлэл 986 сая тонн байхаар байна.

Тэгвэл тус улсын Ложистикийн мэргэжилтний холбооноос 2020 онд Хятадын гангийн үйлдвэрлэл 1 тэрбум тонн давах магадлалтай гэж үзжээ. Харин Төрийн шинжилгээний төв, Төмөрлөгийн үйлдвэрлэлийн төлөвлөлт, судалгааны хүрээлэнгээс энэ онд гангийн үйлдвэрлэл 0.7% -иар буурч 981 сая тоннд хүрнэ гэж мэдэгдсэн байна.

Э.Од