Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ертөнц

ОХУ: Хятад руу экспортлох нүүрсний хэмжээг 55 сая тоннд хүргэнэ

ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд Анатолий Яновский  мэдэгдсэнээр, 2019 онд тус улсын нүүрсний нийт экспортын хэмжээ 225 сая тоннд хүрэхээр байна. Үүнээс 35 сая тонн нүүрс Хятад руу экспортолж өмнөх оныхоос 27%-иар өсөх төлөвтэй. Ази-Номхон далайн орнуудад экспортолж буй нүүрсний нийт хэмжээ 100 сая тоннд хүрэхээр байгаа аж. Ирэх арван жилд зөвхөн Хятадын зах зээлд нийлүүлэх нүүрсний экспортын хэмжээг 55 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна.

Оросын нүүрсний хамгийн том импортлогч орнууд нь Хятад, Өмнөд Солонгос, Япон улс аж. Тэр дундаа, Хятадын зах зээлд нүүрсний экспортын хэмжээгээр Австрали, Индонезийн дараа Орос эрэмбэлэгдэж буй байр сууриа хадгалсаар байгааг дэд сайд Анатолий Яновский тэмдэглэжээ. Австралитай харьцуулахад Оросын нүүрс богино зам туулж Хятадын гол боомтуудад хүрэх давуу талтайг тэрээр онцолсон байна.    

Э.Од