Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Тавантолгой-Зүүнбаян төмөр замын төсөлд Оросын РЖД хамтарна

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Оросын РЖД-ийн Гадаад хамтын ажиллагаа, хилийн чанад дахь төсөл хөтөлбөр хариуцсан хэлтсийн дарга И.В.Михайлюк, салбар компани “РЖД Интернэйшнл”-ийн дарга С.А.Павлов, нарыг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын барилгын ажилд РЖД оролцох, ингэхдээ гүүр, хоолойн зураг төсөл боловсруулах, рейльс төмөр нийлүүлэх, дээд бүтцийн менежментийн удирдлагыг хэрэгжүүлэхэд “Улаанбаатар төмөр зам” ХНН-д дэмжлэг үзүүлэх хүсэлтээ Оросын “РЖД Интернэйшнл” компанийн дарга С.А.Павлов уламжилсан байна. Ингэхдээ компанийн зүгээс хурдан шуурхай, чанартай, төсөвт өртөгт багтаан хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллахаа илэрхийлжээ. 

Монгол, Оросын талын тус бүрийн 50%-ийн эзэмшилтэй “Улаанбаатар төмөр зам” ХНН нь олон жилийн хамтын ажиллагаатай РЖД-тэй төмөр замын бүтээн байгуулалтад хамтарч ажилласнаар Монголын төмөр замын салбарын боловсон хүчнийг чадавхжуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байгаагаа Зам, тээврийн хөгжлийн сайд онцлон тэмдэглэсэн байна. 

Тэрээр аравдугаар сарын 28-нд Москва хотноо айлчлахдаа, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын талаар Оросын РЖД-ийн Ерөнхийлөгч О.В.Белозёровтой уулзалт хийсэн билээ. 

Зам тээврийн хөгжлийн яам