Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ертөнц

ОХУ: 2025 онд Энэтхэг рүү 28 сая тонн нүүрс экспортолно

Орос нь 2025 онд Алс Дорнодын нутгаар Энэтхэг рүү нүүрсний экспортоо 6 дахин нэмэгдүүлж 28 сая тоннд хүргэхээр төлөвлөжээ. Энэ тухай Алс Дорнодын хөгжлийн сайдын нэгдүгээр орлогч Сергей Тырцев “Орос-Энэтхэгийн нүүрсний төслүүд” бага хурал дээр мэдэгдсэн байна  

Алс Дорнодын холбооны тойрог нь нүүрсний олборлолтын хэмжээгээр ОХУ-д хоёрдугаарт ордог бүс нутаг юм. Өнөөгийн байдлаар тус бүс нутагт томоохон 10 уурхайгаас нүүрсний гол олборлолт хийгдэж байна. 2018 онд Алс Дорнодын нутгаас 4.5 сая тонн нүүрс Энэтхэгийн зах зээлд экспортолжээ.

“Орос-Энэтхэгийн нүүрсний төслүүд” бага хуралд оролцсон Энэтхэгийн нефть, хий болоод гангийн сайд Дармэндр Пратхан “Манай улсын дан ганц хөнгөн цагааны үйлдвэрлэлд 70 сая тонн коксжих нүүрсний дутагдалтай байна. Зөвхөн гангийн үйлдвэрлэл гэхэд жилд 55 сая тонн коксжих нүүрс ашиглаж байгаа юм. Өнөөдөр Энэтхэг улс нь дэлхийн нүүрсний хоёр дахь импортлогч орон. 2030 он гэхэд жилд 3 сая тонн ган үйлдвэрлэх хэмжээнд хүрэх тул нүүрсний импортыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий” гэдгийг онцолжээ.

Э.Од