Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Simandou ордыг ашиглах тендерт Австрали, Гвинейн компаниуд өрсөлдөнө

Гвиней улсын Засгийн газар нь төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй Симандоу ордын I,II талбайг ашиглах эрхийн тендерийн сүүлчийн шатанд тус улсын бокситын томоохон экспортлогч “SMB-Winning” болон Австралийн “Fortescue” компаниудыг шалгаруулаад байна. Гвинейн Засгийн газраас олон улсын тендерийг өнгөрсөн долдугаар сард эхлүүлсэн бөгөөд эцсийн ялагчийг ирэх арваннэгдүгээр сард тодруулахаар төлөвлөжээ. Тус улсын Симандоу ордыг ашиглах тендерт Бразилийн Вале компани оролцсон ч хасагдсан аж. 

Симандоу ордын III, IV талбайг Австралийн Рио Тинто групп (45.05%) болон Хятадын Чайналко компани (39.95%) тус тус эзэмшиж байна. 2018 онд Рио Тинто групп өөрийн хувь эзэмшлийг Хятадын талд худалдах хэлэлцээр бүтэлгүйтсэн юм. Үүнээс өмнө, 2017 онд Чайналко компани Симандоу ордыг бүхэлд нь худалдан авах саналыг Гвиней улсын Засгийн газарт тавьсан байдаг. Жилд 100 сая тонн хүдэр олборлох тооцоотой нийт 20 тэрбум ам.долларын өртөгтэй энэхүү төслийг Хятадын компани дангаар хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байсан билээ.

Симандоу  нь 1997 онд нээгдсэн ч өнөөг хүртэл ашиглагдаагүй төмрийн хүдрийн дэлхийн хамгийн том ордын нэгд тооцогддог. Уг орд нь 65-68%-ийн агууламжтай 2.4 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөцтэй, 40 жил ашиглах боломжтой гэж үздэг.

Э.Од