Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Орон нутаг ба Уул уурхай

Орхон багт нөхөн сэргээлт хийж байна

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дахь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлаад буй “Алтай гоулд”, “БМНС”, “Голден хаммер” “Гурван хайрханы асар” зэрэг компаниуд техникийн нөхөн сэргээлт хийж байна. Тус компаниуд ашигласан газрууддаа 50-иас дээш хувьд хийсэн нөхөн сэргээлтийн ажлыг хянан шалгаж байгаа тухай Ажлын хэсэг мэдээлэв. Тодруулбал, техникийн нөхөн сэргээлтийг 35 орчим га-д, нөхөн дүүргэлтийг 8 орчим га-д, биологийн нөхөн сэргээлтийг 12 орчим га талбайд тус тус хийжээ. Нөхөн сэргээлтийн ажилд дээрх компаниудын 17 эксковатор, 9 ковш, 32 самсоваль, 192 ажилтан оролцож байна. 

Харин "Монгол газар" ХХК, "Эм Жи Эйч" ХХК, "Сэншивэе Монгол" ХХК-иуд нөхөн сэргээлт хийж эхлээгүй аж. МХЕГ-аас есдүгээр сарын 25-ны дотор эдгээр 11 компанийг нөхөн сэргээлтийг холбогдох стандартын түвшинд хийж гүйцэтгэн орон нутагт хүлээлгэн өгч, тайлан мэдээг ирүүлэхийг үүрэг болгожээ. Энэ хугацаанд тайлан мэдээ ирүүлээгүй, нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжүүдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна. 

Нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавих болон хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох зорилготой мэргэжлийн байгууллагууд буюу аймгийн МХГ, ОБГ, ЦГ болон ЦЕГ-ын алба хаагчид Орхон багт ажиллаж байгаа юм.