Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Орон нутаг ба Уул уурхай

Баянхонгор аймагт Баяжуулах үйлдвэр нээгдэв

Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалттай “Хонгор Кэй Жи” ХХК Баянхонгор аймагт нээлтээ хийлээ. “Хонгор Кэй Жи” компани нь байгалийн нөөцийг зүй зохистойгоор эдийн засгийн эргэлтэд оруулж, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, Япон улсын дэвшилтэт техник, технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, хаягдлыг дахин боловсруулах зорилготойгоор байгуулагдаж байнн. Тус компанийн 49%-ийг Монголын тал, 51%-ийг Японы тал тус тус эзэмшиж байгаа юм. 

Цаашдаа байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр орон нутагтай хамтран ажиллах, үйлдвэрийн хаягдал шламыг дахин боловсруулах, Баянхонгор аймагт хувиараа алт олборлож буй иргэд, нөхөрлөлийн олборлосон хүдрийг нэг цэгт төвлөрүүлэн баяжуулах аж. 
Япон улсын технологийг ашиглан ажиллах уг компани хүдэр болон алтыг баяжуулах хоёр цехтэй. Баяжуулах үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын стандартын дагуу   хоргүйжүүлэн, тусгай зориулан бэлтгэсэн талбайд овоолох зарчмаар ажиллахаар гэрээлжээ. 

Компанийн зүгээс  хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг сахин хамгаалсан хариуцлагатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутагт ажлын байр шинээр бий болгох аж. Ингэхдээ тус компани нутгийн иргэдийг түлхүү ажилд авах, тэдний оюутан хүүхдүүдэд тэтгэлэг олгох, ажлын дадлага хийх боломжоор хангах, улмаар орон нутагтаа буцаж суурьшин ажиллах нөхцөлөөр хангахад анхаарах гэнэ.