Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Орон нутаг ба Уул уурхай

Л.ГАНБОЛД: Хөвсгөл уул уурхайгүй аймаг болох бодлого шийдвэрээ хадгална

Хөвсгөл аймагт сүүлийн үед өрнөж буй уул уурхайтай холбоотой зарим асуудлыг Засаг дарга Л.Ганболдоос тодрууллаа.

Хөвсгөл аймаг дахь уул уурхайн асуудалтай холбоотой мэдээлэл нийгмийн сүлжээгээр нэлээд цацагдаж байна.  Энэ талаар Та ямар байр суурьтай байна вэ?

Хөвсгөл аймаг Монгол орны аялал жуулчлалын гол бүс нутаг. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд ИТХ-ын  хуралдаанаар 2009 онд аймгийн 50 дугаар өргөргөөс хойш газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд таван жилийн хугацаатай авсан байдаг. Энэ шийдвэрийг 2014 онд 25 жилийн хугацаагаар сунгасан юм. 

Үүн дээр эко системийн хувьд тухайн бүс нутагтаа чухал ач холбогдол бүхий 50 дугаар өргөрөгөөс урагш Бүрэнтогтох, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Цагаан-Уул, Цагаан-Үүр, Эрдэнэбулган зэрэг сумдын зарим газар нутгийн тодорхой хэсгүүдийг орон нутгийн хамгаалалтад авч чадсан. Энэхүү шийдвэр нь 2008 оноос эхлэн аймгийн үе үеийн удирдлагууд бодлогын түвшинд ярьж, төлөвлөж, тооцоо судалгаа гарган хэрэгжүүлж ирсний үр дүн юм. Хөвсгөлчүүд бид газар нутгаа орон нутгийн тусгай хамгаалалтад 100% авсан нь түүхэн амжилт. 

Хөвсгөл аймаг уул уурхайн чиглэлээр ямар бодлого барьж байгаа вэ?

Аймгийн Засаг даргын 2016-2020  онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Уул уурхайгүй аймаг” гэсэн зорилтыг ханган ажиллаж байна. Өмнө нь хуулийн хүрээнд олгогдсон хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хамгаалалтын бүсэд хэрэгжүүлэхэд аймаг тодорхой бодлого чиглэл барьж буй. Мөн өмнөх хугацаанд аймаг, орон нутгийн зөвшөөрөлгүй хууль бусаар олгогдсон гэж яригдаж байгаа хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг аймгийн зүгээс цуцлах саналыг холбогдох газруудад хүргүүлэн зохих шийдвэрүүдийг гарган ажиллаж байгаа юм. 
 
Аймаг хайгуулын  тусгай зөвшөөрлүүдийг үнэхээр цуцлаж чадах уу? 

Манай аймагт 2001-2009 он хүртэл ашигт малтмалын хайгуулын 246 тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг. Одоо аймагт ашиглалтын 22 тусгай зөвшөөрөл, хайгуулын 6 тусгай  зөвшөөрлийн  хугацаа хүчин төгөлдөр байна. 
Уул уурхайгүй аймаг  болох бодлогын хүрээнд олгогдсон хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах, цааш нь сунгахгүй байх бодлогоо тууштай хэрэгжүүлж, Хөвсгөлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг, амласан амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллах болно.   

Бодлого шийдвэр нь нэгэнт тодорхой болсон  ийм асуудлыг олон нийтэд буруугаар ойлгуулж, 2008 оноос өмнө гарсан шийдвэрүүдтэй хольж хутган, иргэдийг төөрөгдүүлэх, турхирах асуудлыг зорилготойгоор зохион байгуулж байгааг иргэд маань ялгаж, салгаж ойлгоно гэдэгт итгэж байна.  

Хөвсгөл аймаг 2030 он хүртэлх хөгжлийн бодлогоо батлаад түүндээ хүрэх зорилтуудаа хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд, Хөвсгөл аймаг уул уурхайгүй аймаг гэсэн бодлого шийдвэрээ хадгалах болно.


 

Comment (7)

  • Зочин (202.126.89.69)
    Хөвсгөл аймгаас бусад аймгуудруу мод зөөхийг хориглоно гэж тэнэгтэж бхын..хуулинд бхгүй захирамж шиыдьэр гаргах юм даа
    2019 оны 06 сарын 23 | Reply
  • Хөвсгөлийн иргэн (202.126.89.41)
    Уурлаад яахавдээ хө, Сонгууль дөхчихлөө, Нүдээ аниад популист амлалт өгхөөс өөр аргагүй, ойлгоорой та нар минь хөвсгөл аялал жуулчлалаас энэ жил бие дааж санхүүжнээ. Уул уурхайн бүрдүүлдэг улсын төсөвөөс энэ жил манай аймаг санхүүжилт авахгүйээ. Уурхайчин хүнийг харахаар нүд хорсоод байна.
    2019 оны 06 сарын 20 | Reply
  • Зочин (45.117.32.6)
    Huuliaraa olgoson yumig cucaldag chi muu yamar tom goshnogo ve
    2019 оны 06 сарын 14 | Reply
  • Irgen (45.117.32.6)
    Teneg mal
    2019 оны 06 сарын 14 | Reply
  • Зочин (202.21.111.20)
    энэ мудак тэгээд юугаараа амьдрах гэж байгаа юм бол. Хөвсгөл аймгийн төсвөөс хамгийн их татаас авдаг газар буюу уул уурхайн салбараас олсон мөнгөнөөс хамгийн ихийг шимэгчилж амьдардаг гэсэн үг
    2019 оны 06 сарын 14 | Reply
  • Зочин (66.181.182.72)
    аялал , уул уурхай тэнгэр газар шиг зөрүүтэй шүүдээ, энэ хүн юү л яриад байна даа. машин, гар утас нь бүгд уул уурхай хэхэ...
    2019 оны 06 сарын 14 | Reply
  • Зочин (64.119.24.36)
    Мал минь улсын тосвийн иатаасаа авахгуй гэдгээ хэлээч тэрийг чинь уул уурхай бурдуулж байгаа, аялал жуулчлалаараа бух орлогоо ол омхий жорлонгоо эхлээд бариад сурчих
    2019 оны 06 сарын 13 | Reply