Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Тянжин дахь тээвэр логистикийн төвийн бүтээн байгуулалтыг ирэх долдугаар сард эхлүүлнэ 

БНХАУ-ын Тянжин хотноо тус улсын “Тянжин порт” төрийн өмчит компанийн охин компани болох "Тянжин портын эдийн засаг техник технологийн хамтын ажиллагаа" –тай “Хятад-Монголын олон улсын логистик бүс” хамтарсан компанийг байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслол энэ сарын 26-нд боллоо. Уг  гэрээг Монголын талаас “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл үзэглэсэн юм. 

Монгол Улсыг далайд гарах үйл ажиллагаанд БНХАУ-аас дэмжлэг үзүүлэх, Тянжин хотын Дунзянь боомтод эдийн засгийн бүсэд 10 га газрыг 50 жилийн хугацаатай, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр эзэмшүүлэхээр тусгасан санамж бичгийг анх 2009 онд Тянжин хотын Ардын засгийн газар тухайн үеийн ЗТБХБЯ хооронд байгуулж байсан. Түүнчлэн   энэхүү санамж бичгийг Монгол Улсын “Талын зам”,“Хөгжлийн зам” БНХАУ-ын “Бүс ба зам” хөгжлийн хөтөлбөрүүдтэй уялдуулж, агуулгыг баяжуулж шинэчлэх нь зүйтэй гэдэг дээр  Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд, БНХАУ-ын Тээврийн сайд болон Тянжин хотын Ардын засгийн газрын дарга нар өнгөрсөн жил тохиролцож шинэчлэн байгуулсан юм. 

Тянжин хотын Дунзян боомт дахь Монгол Улсын эзэмшлийн 10 га газарт тус тээвэр логистикийн төвийг байгуулах бүтээн байгуулалтын ажлыг ирэх долдугаар сард эхлүүлэх аж. Энэ нь Монгол, Хятад Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог бөгөөд тус логистикийн төв байгуулагдсанаар Монгол Улсын эдийн засагт үзүүлэх үр ашиг нэмэгдэнэ хэмээн холбогдох албаны хүмүүс онцоллоо.  

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл  “10 жил зогсонги байдалд байсан төсөл өнөөдөр эхлэж байгаад баяртай байна. Монгол Улсын хувьд Тянжин хот болон Тянжин боомт нь худалдааны гол гарц байсаар ирсэн цаашдаа ч байх болно. Бид Тянжины Дунзян худалдааны чөлөөт бүсэд өөрийн гэсэн 10 га газрыг хамтран эзэмших тээвэр логистикийн төв анх удаа байгуулах гэж байгаагаараа цоо шинэ нөхцөл боломж бий болгож байна” хэмээн тодотголоо.

Эх сурвалж: МТЗ