Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Аймгийн тусгай хамгаалалтад 27 газрыг 30 жилээр авах шийдвэр гаргалаа 

МОНЦАМЭ агентлагийн Дорноговь дахь сурвалжлагч,  www.dornogovipost.mn сайтын эрхлэгч Х.Эрдэнэбулган

 

Энэ сарын 8-нд хуралдсан Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар аймгийн хэмжээнд хугацаа нь дуусч байгаа 13, кадастрын бүртгэлийн системд бүртгэгдээгүй 13, шинээр 1, нийт 27 газрыг 30 жилээр  тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргалаа.
Даланжаргалан сумын Далантүрүүгийн рашаан, Иххэт сумын Дунд, Баруун мандал уул, Сайншанд сумын Хамарын хийд, Хашаатын говь, Ханбаян зүрх хайрхан уул, Зоогийн хоолой, Улаанбадрах сумын Хар заг, Аргалант уул, Тахиат уул, Өвөр цайдмын тойром, Хоньч, Харангад уул, Эрдэнэ сумын Дулааны заган ой зэрэг 13 газрын тусгай хамгаалалтад байх хугацаа энэ оны долдугаар сарын 30-нд дуусч байгаа тул хугацааг нь дахин сунгажээ.

Харин аймгийн тусгай хамгаалалтад авсан боловч Ашигт малтмал, Газрын тосны газрын кадастрын бүртгэлийн системд бүртгэгдээгүй Хатанбулаг сумын Сулин хээр орчмын газар, Хүрээтийн сухай, Монголын хад, Хөвсгөл, Улаанбадрах сумын нутагт орших Шувуун шанд, Улаанбадрах сумын Цагаан овооны тал, Түймэртийн тал, Мандах сумын Цагаан цав, Иххэт сумын Их бага, Эрээний уул, Хатанбулаг сумын Хатны булаг, Алтанширээгийн Сайн ус, Хатанбулаг сумын Толийн булаг, Мандах сумын Өлгий хийд, Иххэт сумын Даргиатын булаг зэрэг 13 газрыг дахин тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргав. 

Учир нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн санг сум, аймгийн түвшинд нэгтгэж, цаашлаад мэдээллийн санг БОАЖЯ, АМГТГ, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын (ГЗБГЗЗГ)-ын мэдээллийн сантай нэгтгэн мэдээллийн зөрчлийг арилгах шаардлага гарчээ. Энэ чиглэлээр Ажлын хэсэг байгуулан ажиллаж буйг аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хурлын үеэр мэдээлсэн юм. Мөн дээрх газрууд нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн давтагдашгүй өвөрмөц тогтоцтой, ховор ан амьтан болоод түүх, өв соёлын үнэт зүйлс агуулсан тул говийн эко системийг хадгалах, байгалийн болоод түүхийн дурсгалт газрыг хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлэх шаардлагатайг  албаны хүмүүс онцолж байв. 

Тухайлбал говийн тавдугаар ноён хутагт Лувсанданзанравжаагийн бүтээлээ туурвиж, соён гэгээрүүлж явсан Хамарын хийд, Шамбалын орон, энергийн төв орчмын газрын орон нутгийн тусгай хамгаалалтад байх хугацаа энэ оны долдугаар сарын 30-нд дуусах тул ийн дахин 30 жилээр сунгаж хамгаалалтад авахаар болсон байна. Энэ бүс нутагт  БНХАУ-ын хөрөнгө оруулалттай  "Даблью Эс Жи Эл" ХХК өнгөрсөн нэгдүгээр сард  нүүрс олборлохоор машин техникээ зэхээд байсан юм. “Даблью Эс Жи Эл” ХХК нь ашиглалтын зөвшөөрөлтэй ч орон нутгийн удирдлагатай зөвшилцөөгүй, хуулийн дагуу Техник эдийн засгийн үндэслэл боловсруулж холбогдох байгууллагаар батлуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгээгүй байсан төдийгүй орон нутгийн иргэдээр хэлэлцүүлж саналыг нь аваагүй  ажээ. 

Мөн Хатанбулаг сумын Хатны  булгийн ойролцоох газар  Их Монгол Улсын түүхэн он жилүүдийн үетэй холбогдож байгаа тухай эрдэмтдийн судалгааны дүн эхнээсээ гарчээ. Судалгаагаар Хатанбулаг сумын Хатны булаг орчим хэрэгжүүлсэн “Хатны булгийн нууц” төслийн үр дүнд археологи, угсаатны зүйн чиглэлийн сонирхолтой олдвор олдсоныг МУБИС-ийн түүхийн тэнхимийн багш, доктор Б.Баатархүү илтгэлдээ дурдсан байна. Хатны булаг орчимд Мин улсын үед хийгдсэн хөх цагаан шаазан, дээрээ бичиг бүхий хүрэл толь зэрэг ховор олдвор нь судалгааны он цагаар Монголын эзэнт гүрний бутралын үетэй давхцаж буй бөгөөд Монголын төрийг удирдаж байсан хүчирхэг хатан Мандухайтай  холбогдож буйг тогтоожээ. Тиймээс энэ бүс нутгийг аялал жуулчлалаар хөгжүүлэх боломж байгаа аж. Энэ мэтээр байгалийн болоод түүхийн хосгүй үнэт зүйлсийг агуулсан газар нутгийг хамгаалалт авах нь байгаль орчныг хамгаалах төдийгүй хойч үедээ өвлүүлэн үлдээх чухал ач холбогдолтой аж. Орон нутгаас уул уурхайг хаах бус, эсэргүүцэх бус, харилцан ашигтай байх зарчмыг баримталж хариуцлагатай уул уурхайг  хөгжүүлж дэмжиж ажиллахаа илэрхийлээд байна.
 

Сэтгэгдэл (7)

  • БОЛДОО (66.181.185.17)
    Аймгийнхан өөрсдөө юу ч хийхгүй олон лиценз эзэмшигчдын хандиваар туйлж үргэлж япон болон гадаад дотоодод зугаалсан авлагатай юм шиг мөнгө нэхсээр хэдэн сарын турш нэхсээр байж авдаг арай хэтэрсэн авилгалын хэрэг Дорноговь аймагт яваад олон жил болж байна даа
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
  • Наранцэцэг (66.181.185.17)
    ИУХ-ын гишүүн Дэлгэрсайхан гэж даанч даварсан хүн байнаа АТГ-т шалгуулбал таарна.
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
  • БААТАР (66.181.185.17)
    Дорноговь болиеоооо
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
  • ононбат (66.181.185.17)
    БОЛЬЖ ҮЗ ДОРНОГОВЬ ОДОО ИНГЭЖ БОЛОХГҮЙЛ ДЭЭ ТА НАРЫН ЗОРГООР ЛИЦЕНЗ ЦУЦЛАГДАНА ГЭЖ ГОРЬДСОНИЙ ЧИНЬ ГАРЗ
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
  • алтанхуяг (66.181.185.17)
    Арай хэтэрч байнаа энэ олон тусгай зөвшөөрлүүдээс олон зуун сай төгрөг шууд дээрэмдэж авдаг байж зөндөө л олон лицензийг цуцлах санаархал гаргаж байна ингэж болохгүй ш тээ Дорноговь аймаг хэний хүчээр өдий зэрэгт хүсэн юм хэдэн лиценз эзэмшигчдийн хандив нэртэй дээрмийн мөнгөөр л арай гайгүй элсэн цөлдөө дарагдсан байсан хот сумуудыг сүүлийн 320 жил өндийлгөснөө мартчихдаг юмуу
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
  • нарантуяа (66.181.185.17)
    Дорноговь аймгийн Засаг дарга болон ИТХ нь арай дэндүү даварч байнаа Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлагаас зөвшөөрөл олгосон Тусгай зөвшөөрөлүүдтэй компаниудыг өчнөөн сая төгрөгийн хайгуул,олборлох зөвшөөрөл авахад олон сая төгрөгийн зардал гаргасныг нөхн олговрыг нь буцаан олгох чадвартай юм бол тэрийгээ мэдээд ийм шийдвэр гаргаж байгаа юм байх даа УИХ-ын гишүүн Дэлгэрсайхны хувийнх нь"Дорноговь их хөгжил сан" нэртэй ТББ нь 10 саяас эхлээд 300 сая хүртэл төгрөгийн хандив нэхэж авдаг гэтэл сумын засаг дарга нар нь бидэнд хандив өгсөнгүй тоож харьцсангүй гэж тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гаргадаг энэ одоо гударга ёсуу АТГ-ынхан тэр ТББ болон аймгийн ИХТ чдийг шалгах хэрэгтэй байна шүү
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
  • Энхмаа (66.181.185.17)
    орон нутаг лиценз эзэмшдэг компаниудын нөхөн олговрыг өгөх хуультай нхэрвээ нөхөн олговор өгөөгүй бол лиценз эзэмшигчид үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулах хуулийн заалттай ер нь Энэ Дорноговийнхон сүүлийн 3 жилд бүүр ил цагаандаа гарч хайгуулын болон олборлот явуулж байгаа компаниудаас хэдэн 10 сая төгрөг нэхэж өөрийнх нь хувийн газар нутаг мэтээр аашилдаг болсон нь арай дэндүү хэтэрч байнаа Хэдэн жил үргэлжилсэн шүүхийн маргаан үүсгэж чирэгдүүлэлгүй компаниудын нөхөн олговрыг яаралтай 1 жилийн дотор олговол зарим нь зөвшөөрөх байх Аймгийн засаг даргаас пээгүүр эрх мэдэлтэй УИХ-ын гишүүн Дэлгэрсайханы хувийн эдлэнд ажиллаж байгаа мэтээр болсоныг энэ АТГ шалгаж үнэн мөнийг олмоор юм
    2019 оны 04 сарын 12 | Хариулах