Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

”Jaguar Land Rover”-ийн үзэсгэлэнгийн танхим нээгдлээ

Тансаг ангиллын автомашин Jaguar, Land Rover-ийн үзүүлэнгийн танхимын нээлт өнөөдөр боллоо. "Старчейз Автомотив Лимитд" ХХК нь Jaguar, Land Rover брэндийн Монгол дахь албан ёсны дилерийн эрхийг өмнөх дилерээс нь өнгөрсөн оны аравдугаар сард шилжүүлэн авсан билээ.

Jaguar Land Rover брэндийн автомашины 320 ам метр талбай бүхий үзэсгэлэнгийн танхимыг соёл амралтын Зайсан Хилл цогцолборын G давхарт нээлээ. Тус танхим өдөр бүр 10-20 цагийн хооронд үйлчлүүлэгчдэд нээлттэй бөгөөд томоохон соёл үйлчилгээний төв дотор байрлалтай, Монгол дахь автомашины анхны үзэсгэлэнгийн танхим гэдгийг компанийн зүгээс онцоллоо.

Ийнхүү Jaguar Land Rover хэрэглэгчиддээ илүү ойртож байна. Албан ёсны дилер болох "Старчейз Автомотив Лимитд" ХХК нь дэлхийн стандартын дагуу бэлтгэгдсэн мэргэшсэн засварын инженерүүдтэй бөгөөд борлуулалтын дараах үйлчилгээг (авто механик, сэлбэгийн агуулах, их биеийн засвар, будаг болон автомашины угаалга) цогцоор нь хүргэж үйлчилдэг байна.

Тус компани энэ оны сүүлээр Jaguar Land Rover брэндийн байнгын үзэсгэлэнгийн танхимыг барих төлөвлөгөөтэй байгаа ажээ. Шинээр баригдах танхим нь өнөөдрийн нээлтээ хийсэн танхимаас бараг гурав дахин том хэмжээтэй байх бөгөөд дээр нь 591 ам метр талбай бүхий засварын цехийн хамтаар ашиглалтад орох юм байна.