Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Хурал чуулган

Монголын Бизнесиин Зөвлөл, Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийн хамтарсан уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар оролцлоо. “Шангри Ла” зочид буудалд (3 сарын 4)  зохион байгуулагдсан  тус  уулзалтад хөрөнгө оруулагчид олноор хүрэлцэн ирсэн ба

Б.Алигэрмаа (The Mongolian Mining Journal, Торонто хот)

 

Торонто хотноо Prospectors and Developers Association of Canada (PDAC) буюу Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган болж байна. Энэ жилийн 87 дахь удаагийн PDAC чуулга уулзалт, үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдын уулзалтад уламжлал ёсоор Монгол Улсын геологи, уул уурхайн салбарыг Канад улсад болон олон улсын хөрөнгө оруулагчдад сурталчлах төр засаг, хувийн хэвшлийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож байна. 

 

PDAC чуулганы эхний өдөр “Монголын нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн А.Ундраа, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Монгол Улсаас Канад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Я.Ариунболд, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Дэвид Спрул, ”Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес нар оролцсон юм. 

 

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн А.Ундраа хэлсэн үгэндээ ““Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийн Монгол Улс дахь хэрэгжилтээр нэг хүнд ногдох үндэсний  дундаж  орлогыг 10 мянган ам.долларт хүргэх зорилттой. Энэ зорилгод хүргэх чухал түлхүүр бол уул уурхайн салбар бөгөөд Монгол Улсын эдийн засагт эрдэс баялгийн салбар чухал байр суурь эзэлдгийг илэрхийлж буй”-г тодотгов. 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Монгол Улсын Засгийн газар ашигт малтмал (зэс, нүүрс, уран) тус бүрийн стратегийн нарийвчлан тодорхойлох бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн зөвхөн том хэмжээний төсөл (Оюутолгой) гэлтгүй бусад төслүүдийг ч  хэрэгжүүлэхэд анхаарч, төр засгийн шийдвэрийг түргэн шуурхай гаргадаг байх талаас Засгийн газар идэвх санаачилгатай ажиллаж байна.  Үүний нэг жишээ бол “Степпе голд“ компанийн “Алтан цагаан овоо” төсөл юм” хэмээн илтгэлдээ онцолсон.

Монгол Улсын уул уурхайн салбар, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хөрөнгө оруулалтын орчин, баримталж буй бодлого, төсөл, хөтөлбөрүүдийн талаар УУХҮЯ мэдээлэл хийлээ.

 

PDAC чуулга уулзалт, үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдын уулзалт гуравдугаар сарын 3-6-ны өдрүүдэд үргэлжилнэ.