Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Эдийн засаг

Хөрөнгө оруулалттай холбоотой хэлэлцээр байгуулахдаа нэгдсэн зарчим баримтлана

“Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн Монгол Улсын зүгээс санал болгох нэгдсэн загварыг батлав. Хөрөнгө оруулалттай холбоотой гэрээ байгуулах, хэлэлцээ хийхдээ энэ загварт заасан зорилго, зарчмыг баримталж байх юм.

Манай улсын хөрөнгө оруулалтын гэрээнүүд дотоодын эрх зүйн зохицуулалт хийх бүрэн эрхээ хадгалаагүй, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалсан гол заалтуудыг нарийвчлан томьёолоогүй, “харьцангуй уламжлалт” гэж болохоор шинжтэй байна. Тухайлбал шударга, эрх тэгш хандах, нэн тааламжтай нөхцөл зэрэг зохицуулалт хэт ерөнхий. Үүнээс болж хөрөнгө оруулагчид манай улсын гуравдагч улстай байгуулсан хөрөнгө оруулалтын аль ч гэрээний дагуу ямар ч үндэслэлээр маргаан үүсгэх боломжтой байгаа юм. 

Нэгдсэн загвартай болсноор энэ зөрчил арилж, тэнцвэртэй хөрөнгө оруулалт татах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүрээлэн байгаа орчныг хамгаалах чиглэлээр эрх зүйн зохицуулалт бий болно гэж үзлээ.Манай улс 44 улстай хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр байгуулснаас 36 нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Түүнчлэн, “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зарчмын хувьд дэмжив. Төслийг БНХАУ-ын талтай эцэслэн тохирохыг холбогдох сайд нарт даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Comment (1)

  • angela gonzalez (41.85.161.137)
    Бүх зүйл сайн байна Ноён Iwaniuk dariusz намайг Ноён Iwaniuk dariusz хийсэн гэж хэлэхэд баяртай байна. Би түүнд 6000 € зээлийг асууж, тантай ярих үед таныг худал хэлэхгүй гэж би гэрчлэв. 6000 еврог миний дансанд оруулсныг олж мэдсэн юм. Энэ бол миний урьд өмнө алдсан баяр баясгаланг олох боломжийг надад олгосон энэхүү гайхамшигтай ноён надад гэрчилсэн энэхүү баяр баясгалан юм. Тиймээс хэрэгцээтэй байгаа хүмүүст цаашид ямар ч харагдахгүй, түүнтэй холбоо бариарай мэйл: iwaniukdariusz1234@gmail.com WIISAPP 0022 960 495 638
    2019 оны 05 сарын 23 | Reply