Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Зах зээл

Төмрийн хүдрийн зах зээлд огцом өсөлт тохиов

Он гарсаар төмрийн хүдрийн ханш нэлээд өсөлттэй байсан бол төмрийн хүдрийн томоохон олборлогч Бразилийн “Вале” компанийн уурхайд гарсан ослын улмаас ханш бүр ч ихээр нэмэгдлээ. Өчигдрийн байдлаар Хятадын Тянжины боомт дээрх нэг тонн төмрийн баяжмалын үнэ (62%-ийн агуулгатай) 82 ам.долларт хүрч, өнгөрсөн баасан гаригаас хойш тонн тутамдаа 7 ам.доллараар өсөөд байна. Ингэснээр төмрийн хүдрийн үнэ 2017 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр хэмжээнд очлоо. Шинжээчид үнэ цаашид ч өсөх боломжтойг онцоллоо. Нөгөөтэйгүүр Хятадын эрэлт төдийлөн сайн биш байгаа учир ханш тэгтлээ их өсөхгүй гэж үзэх шинжээчид ч байна.


Эх сурвалж: NYMEX

Ослын тухайд өнгөрсөн баасан гаригт “Вале” компанийн Feijao уурхайд хаягдлын далан сэдэрч, дор хаяж 84 хүн нас барж, 400 хүн ор сураггүй алга болоод байгааг тогтоожээ. Тус уурхай нь Бразилийн зүүн урд хэсэгт орших Минас Жерайс мужийн Брумадиню хотхоны нутаг дэвсгэрт оршдог байна. Энэхүү уурхай зогссоноор тус компанийн төмрийн хүдрийн нийт нийлүүлэлт 1.5%-иар буурна гэж шинжээчид тооцож байна. Осолтой холбогдуулан компанийн зүгээс 10 хаягдлын далангийн ашиглалтыг зогсоож, төмрийн хүдрийн үйлдвэрлэлээ 40 сая тонноор бууруулахаа мэдэгдээд байна. "Вале" энэ онд 400 сая тонн төмрийн хүдэр олборлохоор төлөвлөөд байсан юм. Одоогоос гурван жил гаруйн өмнө тус компанийн BHP-тэй хамтран эзэмшдэг Samarco уурхайн хаягдлын далан мөн сэдэрч, асар их хохирол учруулж байсан билээ. "Вале" компанийн хувьд энэхүү үйл явдал нь алдаагаа давтсан гэдэг утгаараа томоохон цохилт болоод байна.

Осол гарсны дараа компанийн хувьцааны ханш 17%-иар буурсан бол өрсөлдөгчид болох "Рио Тинто", "BHP", "Fortescue Metals" компанийн хувьцааны ханш эсрэгээр багагүй хэмжээгээр өсчээ.

 

Б.Төгс

 

Comment (3)

  • angela gonzalez (41.85.161.137)
    Бүх зүйл сайн байна Ноён Iwaniuk dariusz намайг Ноён Iwaniuk dariusz хийсэн гэж хэлэхэд баяртай байна. Би түүнд 6000 € зээлийг асууж, тантай ярих үед таныг худал хэлэхгүй гэж би гэрчлэв. 6000 еврог миний дансанд оруулсныг олж мэдсэн юм. Энэ бол миний урьд өмнө алдсан баяр баясгаланг олох боломжийг надад олгосон энэхүү гайхамшигтай ноён надад гэрчилсэн энэхүү баяр баясгалан юм. Тиймээс хэрэгцээтэй байгаа хүмүүст цаашид ямар ч харагдахгүй, түүнтэй холбоо бариарай мэйл: iwaniukdariusz1234@gmail.com WIISAPP 0022 960 495 638
    2019 оны 05 сарын 23 | Reply