Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Түнш

D275A-5 бульдозер манай орны нөхцөлд тохирсон онцлог горимуудтай



Сүүлийн жилүүдэд манай алт, жонш, нүүрс, төмрийн хүдрийн уурхайд олноор сонгож авсан бүтээгдэхүүн бол D275A-5 бульдозер юм. Тус бульдозер нь олон уурхайд амжилттай ашиглагдаж ажлын бүтээмж болон бэлэн байдал өндөртэй ажиллаж  байна. Хэрэглэгчдэд танил болсон шалтгаан нь манай орны нөхцөлд буюу манай дийлэнх уурхайн үйл ажиллагааны цар хүрээнд тохирсон хутганы багтаамж, хүчин чадал, онцлог горимуудтай.

Түүнчлэн D275A-5 бульдозерыг уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтэд өргөнөөр ашиглаж байна. Хутганы хажуу болон урагш налалтыг илүү сайжруулж сонголттой болгосноор гүйцэтгэх  ажлын төрлийг нэмэгдүүлсэн. “Komatsu” брэндийн тус бульдозер нь шатахуун зарцуулалт харьцангуй багаас гадна дэвшилтэт хяналтын системтэй.

ХЯНАЛТЫН СИСТЕМ

Дэлхийд төдийгүй Монголд ажиллаж байгаа “Komatsu”-ын бүхий л тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг хяналтын системээр цаг тухай бүрт ажигладаг. Энэ системийн ачаар уул уурхайн компаниуд машин болон операторт давхар хяналт тавьж, мэдээлэл боловсруулахын тулд нэмэлт хүн хүч  ажиллуулах шаардлагагүй болж байна. Япон дахь үйлдвэрээс бульдозерын хөргөлтийн шингэний хэмжээ багасах, моторын тос халах зэрэг машины үйл ажиллагаатай холбоотой ашиглалтын талаарх мэдээллийг нэмэлт төлбөргүй илгээдэг. Эвдрэл гэмтлийн шалтгааныг ингэж тодорхойлох нь илүү үр ашигтай, оновчтой төлөвлөлт гаргахад тустай. Хяналтын систем нь зөвхөн хяналтаас гадна бүтээмж, ашиглалтын хугацаанд гурвалсан нөлөө үзүүлнэ. Хэдий хугацаанд хэрэглэгч рүү мэдээлэл илгээхийг Инженерийн албатай харилцан тохиролцох бөгөөд тус албаны инженерүүд D275A-5 бульдозерын бүхий л үйл ажиллагааг хянаж байдаг.

ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ

D275A-5 бульдозерын шинэчлэлт сайжруулалт:

Засвар үйлчилгээ
Төвлөрсөн үйлчилгээний цэг
Хамгаалалтай гидравлик хоолойнууд
Тосны даралт шалгах оролтууд
Түлш татуулах цахилгаан насос
Хутга 
Хагас U хэлбэрийн хутга 13,7 м3 багтаамжтай
Бүтэн U хэлбэрийн хутга 16,6 м3 багтаамжтай
Сигма Z хэлбэрийн хутга 14,6 м3 багтаамжтай

Явах анги 
Гинжний пальцны  эргэлтийг сайжруулсан
Гинжний пальцны дахин ашиглалтыг сайжруулснаар  засварын зардлыг бууруулсан.

K-bogie систем
Зүтгэх хүчийг нэмэгдүүлсэн
Эд ангийн ашиглалтын хугацааг уртасгасан
Операторын тухыг хангасан

Гидр удирдлагат хөргөлтийн сэнс
Автоматаар удирддагдаг
Түлшний зарцуулалтыг бууруулсан
Дуу чимээний түвшинг багасгасан


СЭЛБЭГ ХЭРЭГСЭЛ

Уул уурхайн тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэхээс эхлэн “Komatsu” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” ХХК нь тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг өндөр байлгах үүднээс сэлбэг хэрэгслийн нөөцийг хангалттай бүрдүүлж ажилладаг.