Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Рио Тинто групп Канад дахь төмрийн хүдрийн төсөлдөө IPO гаргана

Австралийн “Рио Тинто” групп нь Канад дахь салбар төмрийн хүдрийн “Iron Ore Company of Canada” (IOC) компанийн IPO-ийг гаргахаар бэлтгэж байна. Энэ ажилд олон улсын хөрөнгө оруулалтын “Royal Bank of Canada”, “Credit Suisse” болон “JPMorgan Chase” банкуудтай хамтран ажиллаж байгаа юм. 

“IOC” компани нь Канадын Лабрадор муж дахь уурхайгаас жилд 23 сая тонн сайн чанарын төмрийн хүдэр олборлодог. Эл уурхай нь Лабрабор-Сити боомттой 418 км төмөр замаар холбогддог.

Өнөөгийн байдлаар “Iron Ore Company of Canada” компанийн 58.7%-ийг “Рио Тинто” групп, 26.2%-ийг Японы “Мицубиши” корпораци, үлдсэн хувийг Labrador Iron Ore Royalty Corporation тус тус эзэмшиж байна. Томоохон хувьцаа эзэмшигч “Рио Тинто” группын хувьд Канадын төслөө нийт 4 тэрбум ам.доллараар үнэлжээ. 

IOC нь өнгөрсөн онд 1.9 тэрбум ам.долларын орлоготой ажиллажээ. Тус групп 2012-2013 онд “Iron Ore Company of Canada” компанийн хувь эзэмшлээ худалдахыг оролдсон ч бүтэлгүйтэж байжээ.

Э.Од